Дээд шүүх АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав


2017-03-15 13:50 GMT+8

Ардчилсан Намын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх энэ сарын 15-нд хэлэлцжээ.

Улсын Дээд шүүх тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргав.

Харин Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, АН-ын даргаар С.Эрдэнийг сонгосныг бүртгэлээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 5076 санал өгсөн байна.

Дээшээ