Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт эхэллээ


2017-03-15 14:50 GMT+8

Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан  сургалт эхэллээ.

Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар хийх ийнхүү сургалтыг Монгол Улсын СЕХ энэ сарын 15-наас дөрөвдүгээр сарын 3 хүртэлх хугацаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулах юм.

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 3000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлээд байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 804 санал өгсөн байна.

Дээшээ