Расселл Вестрүүк ээлжит нэгэн трибл даблийг хийв

GoGo.mn

2017-03-15 18:05 GMT+8

Оклахома Сити Тандер баг улирлын 38 дахь хожлоо байгуулж байр ахиад байна. Өнөөдөр дэлхий дээрх сагсан бөмбөгийн шилдэг лиг болох NBA-гийн улирлын ээлжит тоглолтууд болж өнгөрлөө.

Улирал дуусахад нэг сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед багуудын зарим нь плэй-оффын байрлалын төлөө ширүүн өрсөлдөж байгаа. Зарим нь улирлын тоглолт нэгэнт ойлгомжтой болсон учир хожигдол ч хэрэг болж байгаа тохиолдлууд нэлээд байна.

Тэгвэл өнөөдөр өрнөд бүсийн шилдэг багуудын нэг Оклахома Сити Тандер баг Брүүклинд зочлон тоглолоо. Брүүклиний хувьд 12-53 гэсэн амжилттай энэ улирлын лигийн хамгийн муу амжилттай баг болох нэгэнт тодорхой болсон.

Мөн дээрээс нь хожигдлоо ч гэсэн драфтын эхний тойргийн эрхээ Бостон Сэлтиксд өгчихсөн учир хожил, хожигдол төдийлөн ач холбогдлын хувьд ялгаагүй байлаа. Харин ОКС-гийн хувьд плэй-оффын байрлалаа ахиулах сайхан боломжтой болсон юм.

Энэ тоглолтонд Тандераас Рассэлл Вестбрүүк 25 оноо, 19 оновчтой дамжуулалт, 12 удаа самбараас бөмбөг авснаар улирлын 33 дахь трибл даблаа гүйцэтгэлээ.

Ийнхүү баг нь 122-104 харьцаатай хожсон бөгөөд 38 дахь хожлоо байгуулж VI байрт дэвшин орж ирлээ. Одоо тэдний дээр 2 хожил илүү Лос-Анжелес Клиппэрс баг явж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 346 санал өгсөн байна.

Дээшээ