GoGo мэдээний агентлагийн уншигч Д.Батсүх бидэнд хандан аюулт өвчнийг даван туулж, элэг бүтэн амьдрахад нь сайхан сэтгэлээр тусалсан Монголын ард түмэнд талархлаа илэрхийлэхийг хүссэн юм.
Тэрбээр Солонгос улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, биеийн байдал нь сайжирчээ.
Хүнд өвчиндөө шаналж явахад нь сайхан сэтгэлийн дэм хайрласан олон түмэндээ талархсанаа илэрхийлсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
ТА НАРТАА БАЯРЛАЛАА
Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт монгол ахан дүүс та нарынхаа энэ өдрийн түмэн амгаланг эрэн мэндчилж байна. Намайг Д.Батсүх гэдэг. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. Манай гэр бүл та бүхний сэтгэлийн их дэмээр эрүүл энх болсноо дуулгахад таатай байна.
Надад тохиолдсон аюулт өвчнийг (элэг шилжүүлэн суулгах хагалгаанд) даван туулахад сэтгэлийн дэмээр харамгүй тусалсан та бүхэндээ талархаад талархаад баршгүй.
Сайн санаат олон түмнийхээ буянд, санхүүгийн асуудал маань бүрэн шийдэгдэж, хагалгаанд ороод, одоо бараг хоёр сар гаруй болж байна. Хагалгаа маш амжилттай болсон.
Мэдээж бид цаашдаа маш хариуцлагатай байж, эмчилгээний гам, дэг барьж байгаа ч гэсэн бид хэдхэн сарын өмнөхийг бодвол одоо тэс өөрийг бодож, сэтгэж, мөрөөдөх чадвартай болж чадсандаа маш их баяртай байна. Манай гэр бүл одоо ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харж элэг бүтэн амьдрах итгэл дүүрэн боллоо.
Намайг босгож ирсэн хань даа баярлалаа. Үүн шиг аз жаргал гэж үгүй бизээ. Энэ бүхэн бол та бүгдийн минь хайрласан сэтгэлийн дэмээр бүтсэн гэдгийг бид хэзээ ч мартахгүй. Бүх талаар дэмжиж тусалсан ах дүү хамаатан садандаа, ажлын хамт олон, анд найз нөхөддөө мөн Баагий ах, Ундрах эгч нартаа маш их баярлалаа.
Та бүхний минь сэтгэлийн дулаан илч биднийг ивээлээ. Манай гэр бүлд шинэ амьдрал бэлэглэсэн монгол ахан дүүс та нартаа ах дүү хамаатан садныхаа өмнөөс, хамгийн гол нь өдөр өдрийн нарыг шимтэн харж, өөрөөс тасарсан алаг үрээ тэврэх, өнгө алаг хорвоогийн амьдралын агшинг ахин амсах хувь тохиосон гэр бүлийнхээ өмнөөс баярласан талархсанаа дахин дахин илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Ажил мэргэжилдээ үнэнч байж өөрийн мэдэх, чадах бүхнээ дайчлан бүх чадлаараа хичээнгүйлэн ажиллах болноо. Ингээд монгол ахан дүүс та нарт эрүүл энх, аз жаргалтай байж, өөрсдийн эрхэлсэн ажил, зорьсон зорилгодоо улам их амжилт олж, хоорондоо эвтэй, бие биендээ хайртай байхын ерөөлийг дэвшүүлье!
Манай гэр бүлд маш олон сайхан сэтгэлтэй хүмүүс тусалсан бөгөөд бүгдийг бичнэ гэвэл нэлээд урт зүйл болох тул тухайлан дараах байгууллага, хамт олон, хувь хүмүүст талархал илэрхийлж байна.
- “The Catholic University of Korea Bucheon St.Mary” эмнэлэг
- А.Ариунзаяа болон Ч.Баянчимэг даргатай Үндэсний статистикийн хороо, нийслэл, дүүрэг, аймгийн ажлын хамт олон
- Үндэсний статистикийн хорооны өмнөх удирдлага болох С.Мэндсайхан даргатай ажлын хамт олон
- Улсын хурлын гишүүн Ж.Энхбаяр
- Аюулгүй байдал, Гадаад Бодлогын Байнгын хорооны нарийн бичгийн дарга С.Дунжидмаа
- Улсын 2 дугаар төв эмнэлэг “Б.Гэгээбадрах эрхлэгчтэй дотрын тасгийн хамт олон”
- Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль 2010 оны төгсөгчид, ангийн хамт олон
- Монгол Улсын Их Сургуулийн ”Байгаль эх” ахлах сургуулийн ангийн хамт олон
- Сангийн яам болон Монгол банкны хамт олон
- Ховд аймгийн “Цаст Алтай” цогцолбор сургуулийн ангийн хамт олон
- БЗД-ийн 48-р сургуулийн 10А ангийн хамт олон
- Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургууль 2009 оны нийт төгсөгчид, БЭЗ-ийн ангийн хамт олон
- МУИС-ХҮС 2011 оны магистрын ангийн хамт олон
- “Сэлэнгэпресс” ХХК-ийн хамт олон болон санхүүгийн албаны хамт олон
- “Том жаал” цэцэрлэгийн хамт олон
- Солонгос улсад болон бусад гадаад оронд ажиллаж амьдарч буй монголчууд
- “Mommies in Korea” фэйсбүүк группын хөөрхөн ээж нартаа
- Аав ээжийн ажлын газрын хамт олон
- “Outlaw” хамтлаг
- GoGo мэдээний агентлаг
- Монголын их буучдын төлөөлөл
- DOTA GROUP-найз нартаа
- Бүх анд найз нөхөд болон хандив өргөсөн, сайхан үгээр дэмжиж холбоо барьж, хурдан эдгэхийг ерөөн тусалсан бүх халуун сэтгэлтэй Монголчууд та нартаа хязгааргүй их талархаж байгаагаа манай гэр бүлээс илэрхийлж байна. Бидний төлөө хийсэн бүхэн тань буян болон аривжих болтугай.
Та бүхнийг хүндэтгэсэн: Д.Батсүх, эхнэр Ц.Баярхүү, хүү Б.Мөрөн болон аав, ээж, ах дүү нараас нь.
2017 оны 3 сарын 15