Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Ажлын хэсэг өнөөдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг 27 чиглэл, төрлөөр шалган шийдвэрлэж, хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж ажиллах холбогдох байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулж, зөрчлийг шалган шийдвэрлэх харьяалал, зөрчилд оногдуулж байгаа шийтгэлийн төрөл, хэмжээ зэрэг асуудлаар санал солилцсон байна.
Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Учрал, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллаж байгаа юм.