Дээхнэ үед тухай үеийн амьдрал хэцүү байсан болоод ч тэр үү, нялх хүүхдээ хийдийн хүрдэн дээр орхидог байсан. Өнөөгийн бидэнтэй харьцуулахад хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага байдаггүй байсан тул нэг талаар үүнийг буруутгах аргагүй. Гэтэл орчин үед хууль дүрэм, халамж үйлчилгээ, эрх үүргийн байгууллагууд хөгжих тусам нялх үрээ хайрцаг саванд хийгээд, гудамжинд орхидог явдал гарсаар л байна. Тиймээс энэ сэдвийг дахин хөндөхөөр болсон юм.
Ингээд хамгийн эхэнд Улаанбаатар хотын цагдаагийн газрыг зорилоо. Хүүхэд хаягдаж, орхигдож байгаа хэргийн талаар ахлах байцаагч Б.Бадамхатанаас тодруулахад “Хүүхдээ хаях, төөрүүлэх нь хуулийн тусгай ангийн 117-р зүйлд заасан гэмт хэрэгт хамаардаг. Шинэ он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг нийслэлд хоёр, хөдөө орон нутагт нэг гараад байна.Цагдаагийн байгуулллага эдгээр хүүхдийг Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд хүлээлгэн өгдөг” гэв. Мөн эхдээ гологдсон нярайгаас гадна 2-3 настай хүүхэд ч гудамж талбайгаас олддог тухай хэлсэн юм.
Бидний дараагийн очсон газар Эрүүл мэндийн яамны харьяа “Хүүхдийн төв сувилал”. Тус газрын үүдээр ороход л эмийн үнэр ханхалж, нялх хүүхдийн уйлах дуу сонсдож байлаа. “Хүүхдийн төв сувилал” гэж нэрийдсэн энэ байгууллага эцэг, эхдээ хаягдаж, гологдсон хүүхдийг хүлээн авахаас гадна дутуу төрсөн нярай, төрөөд шарлалт нь буурахгүй байгаа хүүхдийг сувилдаг юм билээ.
Тус газрын захирал Д.Оюунцэцэг “Манайд урд жилүүдийг бодвол ирэх хүүхдийн тоо цөөрсөн. Гэхдээ ирж байгаа хүүхдүүдэд шинжилгээ хийхэд дийлэнх хувь нь тэмбүүгээр өвчилсөн байсан. Ерөнхийдөө хөгжил дутуу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа” гэсэн юм. Энэ хоёрхон өгүүлбэрийг сонсоод эх хүн гэдэг утгаараа өр эмтрэх шиг л болсон. Олон улсын стандарт, хөгжил гэж ярих дуртай дээд албан тушаалтнууд юу бодож суугаа бол.
Хүүхдээ хаявал олон улсад эрүүгийн хэргээр 5-6 жил хорих ялаар шийтгэдэг
Нялх үрээ төрүүлчихээд өсгөж, тэжээх боломжгүй бол төрөх эмнэлэгт байхдаа асран хамгаалагч, эхийн үүргээсээ татгалзаж, улсын асрамжинд үлдээгээд явах сэтгэл байх хэрэгтэй. Гэтэл телевиз, цахим ертөнцөөр эх хүн үр хүүхдээ гудамжинд хаясан тухай таагүй мэдээ байсхийгээд л чих дэлсэх болов. Өмнө нь 2013, 2014 онд төрөөд удаагүй нярай хүүхдийг “Цайз” захын орчимд орхисон, мөн МУБИС-ийн дэргэдэх Арслантай гүүрний доор хүртэл цаасан хайрцганд хийгээд хаясан хэрэг гарч байсан. Ийм хэрэг хийж байгаа хүмүүсийн ухамсар адгууснаас ч дор гэхээс өөр хэлэх үг алга.
Монгол Улсын хуулиар хүүхдээ хаясан эхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-ээс 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл албадан ажил хийлгэх, эсвэл 3-6 сарын хугацаанд баривчлах ял шийтгэл оногдуулах тухай заасан байдаг.
Мөн хуульд эцэг, эх байх эрхийг нь хасах хүртэл заалт бий. Гэтэл хүүхдээ тэжээж чадахгүй хаяж байгаа хүн хөдөлмөрийн хөлсийг 250 дахин нэмэгдүүлсэн мөнгө төлнө гэвэл үлгэр. Зургаан сар баривчлагдаад, 250 цаг албадан ажил хийсэн хүн гарч ирээд хаях гэж байсан хүүхдээ гэнэт хайрлаад эхлэхгүй л болов уу. Ийм балмад, хүний ёсонд нийцэхээргүй хэрэг хийсэн хүмүүст шийтгэл ногдуулах нь зүй ёсных ч хүүхдийн ирээдүйд илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь хаягдсан хүүхдүүд ямар нэг өвчтэй байгаа нь үүнд анхаарахаас аргагүй болсныг харуулж байна.
ГАДААДАД “АМЬДРАЛЫН ЦОНХ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ
Сүүлийн үед дэлхийн улс орнууд эхдээ гологдсон хүүхдийн ирээдүйд анхаарал хандуулж, ач холбогдол өгөх болжээ. Тухайлбал, Энэтхэг, Пакистанд шинэ бэр нөхрийн ар гэрт ихээхэн хэмжээний инж төлдөг тул эмэгтэйчүүд нөхөрт гарах боломжоо алдахгүйн тулд хүсээгүй жирэмслэлтээс болж төрүүлсэн хүүхдээ хөнөөх нь түгээмэл үзэгдэл болсон байна. Хүүхдээ хаясан эхчүүдийг гадаадын ихэнх орон эрүүгийн хэргээр 5-6 жил хорих ялаар шийтгэдэг.
Иймээс гологдсон хүүхдээс ямар ч асуудалгүй салахын тулд амь насыг нь эрсдүүлэх боломжтой газар сонгож, сэм орхих, эсвэл бүр амийг нь егүүтгэхийг завддаг байна. Иймээс дэлхийн олон орон эдгээр хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аврах гэж “Baby box”, “Baby hutch” гэх мэт янз бүрийн нэртэй өвөрмөц төсөл хэрэгжүүлдэг аж. Үүнийг монголоор “Амьдралын цонх” гэж нэрлэдэг байна. Энэ нь байрны хананд байрлуулсан, хоёр талаасаа онгойдог нэгэн төрлийн нялх хүүхэд хүлээн авах
Тасалгаа нь гудамжны талаас чөлөөтэй онгойдог, төмөр хүрээгээр бэхэлсэн хагардаггүй вакуум цонхтой, дотроосоо тусгай өлгийгөөр бүтээсэн ортой, дулаанаа тогтмол барьж байдаг гэнэ. Цонхыг гудамжнаас онгойлгон хүүхдээ өлгий дээр нь байрлуулан хааснаас 30 секундийн дараа түгжигдэн, гаднаасаа онгойхгүй болдог.
“Амьдралын цонх” нээгдэж, тусгай дохио ирснээр эмнэлгийн ажилтнууд тасалгааны дотор талаас хүүхдийн эрүүл мэнд, бойжилт зэргийг тогтоогоод, хууль хяналт болон халамжийн байгууллагуудад мэдэгддэг. Ийм тасалгаанд орхисон хүүхдээс хүчирхийллийн ул мөр илрээгүй тохиолдолд ихэнх оронд орхисон хүнд нь ямар нэг хариуцлага тооцдоггүй. Хүүхдээ ингэж орхих амьдралын маш ноцтой шалтгаан байна гэж анхнаасаа тооцдог болохоор тасалгааны орчим камер, хамгаалалт байрлуулдаггүй ажээ.
Дэлхийн олон орон “Амьдралын цонх” хэмээх төсөл хэрэгжүүлдэг
Хаягдсан хүүхдийг хүлээж авах ийм тасалгааг Европт XVIII-XIX зууны үеэс хэрэглэж байсан ч хэсэг хугацаанд орхигдоод байсан бол 2002 оноос хойш олон орон ажиллуулдаг болжээ. Орон болгон өөрийн онцлогт тохируулан орхигдсон хүүхдүүдэд зориулсан төслийг “Амьдралын цонх”, “Тогоруун өлгий”, “Амьдралын өлгий” гэх зэргээр нэрлэдэг ч үндсэн зарчим нь ижил аж. Тухайлбал, Пакистанд үйл ажиллагаа явуулдаг 300 “Амьдралын цонх” 16 мянган хүүхдийн амийг аварчээ.
Мөн Польшийн 47 хотод “Амьдралын цонх” үйл ажиллагаа явуулдаг. Америкт мөн төрөөд 72 цагаас хэтрээгүй хүүхдийг нэрээ нууцлан эмнэлэг, гал унтраах ангиудад байрлуулсан “Намуухан зогсоол” нэртэй тусгай тохижуулсан газарт орхих хуулийг 50 гаруй мужид баталсан байдаг.
Юм болгон хоёр талтай болохоор “Амьдралын цонх”- ыг шүүмжлэгч олон. Учир нь хүүхдийн ирээдүйд ёс бусаар хандах нөхцөл бүрдүүлж, нийгмийн ёс суртахуунд сөргөөр нөлөөлж байна гэж үздэг аж. Нэг талаар энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлж буй мэт боловч нөгөөтэйгүүр хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг нэг дор болгох юм шиг санагдана.
- Шинэ он гарснаас хойш хүүхдээ хаях гэмт хэрэг нийслэлд хоёр, хөдөө орон нутагт нэг гарсан байна.
- Орхигдсон хүүхдүүдэд шинжилгээ хийхэд дийлэнх хувь нь тэмбүүгээр өвчилсөн байжээ. Хүүхдээс хүчирхийллийн ул мөр илрээгүй бол орхисон хүнд хариуцлага тооцдоггүй
Монгол орон өдөр ирэх тусам хөгжиж байгаа хэдий ч нийгмийн санаа бодол, ухамсар төдийлэн эерэг үр дүн харуулахгүй байна. Дэлхийн хөгжилтэй орнуудын жишгээр иргэдийн амьдрах орчин нөхцөл сайн, цалин хөлс боломжийн, ядуурал гэх аймшиг үгүй бол өрнөөсөө унагасан үрээ хаяхыг хүн төрөлтөн хүсэхгүй байсан биз. Ийм сайхан нийгэм цогцлох нөхцөл одоогоор ажиглагдахгүй байгаа тул ядаж бусад орны туршлагаас нэвтрүүлж, бяцхан үрсийг аварч яагаад болохгүй гэж. Хүүхдэд ямар ч буруу байхгүй.
Г. Оюунтөгс