Итгэл дагуулсан тоонууд эхнээсээ ил болж эхэллээ. Эдийн засгийн эрүүл мэндийг илтгэх суурь тоонууд сайжирсныг Үндэсний статистикийн хороо өчигдөр уламжлав. Санхүүгийн хоёр талт урсгалыг илтгэдэг төлбөрийн тэнцлийн үзүүлэлт илааршжээ. Тус тэнцлийн алдагдал оны эхний хоёрдугаар сард бараг 15 дахин буурсан байна. Өнгөрсөн оны өдийд 360 сая ам.долларыг давж байсан төлбөрийн тэнцлийн алдагдал хоёрдугаар сард 18.2 сая ам.доллар болтлоо багассан. Уг үзүүлэлт бараг 250 сая ам.доллараар доошилсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Төлбөрөөс гадна төсвийн тэнцлийн алдагдал ч буурчээ. Улсын сан өнгөрсөн сард 211.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 46.7 тэрбум төгрөгөөр буурсан дүн аж. Энэ хугацаанд төсвийн орлого 963.4 тэрбум төгрөг, нийт зарлага 1.1 их наяд төгрөгт хүрчээ. Оны эхний хоёр сард улсын нэгдсэн төсвийн нийт орлогын өсөлт зарлагынхаас 14.4 пунктээр өндөр байсан нь алдагдал буурахад нөлөөлсөн.
Тодруулбал, төсвийн орлого 35.9 хувиар өссөн бол зарлага 21.5 хувиар дээшилжээ. Төсвийн орлогын өсөлтийн дийлэнхийг орлогын албан татвар 2.3 дахин, төлбөр хураамжийн орлого 42.9 хувь тэлсэн нь бүрдүүлсэн. Мөн гадаад үйл ажиллагааны орлого 66.1 хувиар дээшилсэн нь өсөлтөд дэмжлэг болжээ. Олон улсын валютын сангийн “Extended Fund Facility” хөтөлбөрт хамрагдахын
- Төлбөрийн тэнцлийн алдагдал 15 дахин буурчээ.
- Улсын нэгдсэн төсөв 211.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.
- Төсвийн тодотголын хүрээнд орлого өсгөж, зарлага бууруулах тус бүр найман арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
- Дундаж цалин 74 мянган төгрөгөөр өсөж, 942 мянган төгрөгтэй тэнцжээ.
тулд шинэ зээлийн зардлыг улсын төсөвт нэмж суулгахаар тогтоод байгаа юм. Харин төсвийн тодотголын хуулийн төслийг Сангийн яамнаас өргөн барих хүлээлттэй байгаа юм. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжээгүй тохиолдолд төсвийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 14.2 хувьд хүрэхээр байгааг Сангийн яам мэдээлсэн. Төсвийн тодотголын хүрээнд орлого өсгөж, зарлага бууруулах тус бүр найман арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эдийн засгийн эрүүл мэндийг илтгэгч тоонууд илааршиж эхэллээ
Улсын сан ийм байгаа бол иргэдийн төсөв бүрдүүлдэг дундаж цалин мэдэгдэхүйц өссөн байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар дундаж цалин 74 мянган төгрөгөөр өсөж, 942 мянган төгрөгтэй тэнцжээ. Энэ нь 2010 онтой харьцуулахад 2.5 дахин өссөн дүн. Гэхдээ худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин энэ хугацаанд 56 хувиар дээшилжээ.
Үүнээс гадна, улсын төсөвт жин дардаг гадаад худалдаанаас Монгол Улс 330 гаруй сая ам.долларын ашиг оллоо. Худалдаанаас хүртсэн ашиг 2016 оны мөн үеэс 73 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Монголчуудын борлуулалт бараг 35 хувиар нэмэгдсэн нь гадаад худалдааны ашиг өсөхөд нөлөөлжээ.
Ялангуяа, эдийн засгийн зүтгүүр эрдэс түүхий эдийн экспортын орлого үлэмж хэмжээгээр ахисан нь экспортод дэм болсон байна. Эрдсийн экспорт 265 сая ам.доллараар өссөний дийлэнхийг нүүрсний орлогын тэлэлт бүрдүүлснийг онцлох хэрэгтэй. Нүүрсний орлого бараг 200 гаруй сая ам.доллараар нэмэгджээ. Ийнхүү Монголын эдийн засгийн эрүүл мэндийг илтгэгч суурь үзүүлэлт оны эхнээс илааршиж эхэлсэн нь хаврын жихүүн өдрүүдийн хамгийн гэгээтэй мэдээ байв.
Г. Байгал