Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргажээ.
Төрийн албан тушаалтнуудыг орон нутагт ажиллах үеэр нутгийн сайхан бүсгүй алд цэнхэр хадгаа дэлгэж мөнгөн аягатай сүү дээжлэн барих гэхмэтчилэн хүндэтгэлтэйгээр угтдаг. Ийнхүү угтан авахыг "Дүүриймаадах" хэмээн нэрийддэг болсон.
Тэгвэл иймэрхүү угтах, үдэх арга хэмжээг хориглож байгаа юм. Улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үддэгийг болиулж, аймаг, сумынхаа хаалган дээр цомхон, бага зардалтайгаар зохион байгуулж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.