Дуурийн залуу дуучдад 19-24 сая төгрөг олгохоор болжээ


2017-03-16 08:10 GMT+8

ОХУ-д зохиогддог Н.А.Римский-Корсаковын нэрэмжит залуу дуурийн дуу дуулаачдын Олон улсын уралдаанаас шагнал хүртээд ирсэн Ч.Бадрал, Т.Энхбат нарт мөнгөн шагнал олгох шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.

Тодруулбал, хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин Чулуунбаатарын Бадралд 24 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн ОХУ-ын Санктпетербургийн хөгжмийн дээд сургуулийн магистрант Түвшинжаргалын Энхбатад 19 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.  

Манай улсын соёлын ажилтан, уран бүтээлчид 2006 оноос олон улсын уралдаан, наадам, үзэсгэлэнд амжилттай оролцож ирсэн бөгөөд онцгой амжилт гаргасан 155 хүнд Засгийн газар 1 тэрбум 430 гаруй сая төгрөгийн мөнгөн шагнал олгоод байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 5077 санал өгсөн байна.

Дээшээ