Эх орны хөрсөн дээр, Монгол хүний гараар тарьж ургуулсан өнгө өнгийн цэцгийг хайртай дотнын хүндээ бэлэглэх нь сэтгэл шингэсэн үнэ цэнэтэй бэлэг болдог билээ.
Тиймээс ч энэ сайхан үйлсийн төлөө “Цэцэгт мэндчилгээ” компани үйл ажиллагаагаа эхлээд багагүй хугацааг өнгөрүүлжээ.
2009 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй тус компани 2016 онд өвлийн нарлаг хүлэмжийг барьж байгуулсан байна. Ингээд энэ оны эхний сараас эхлэн үйлчлүүлэгчдээ үргэлж шинэ цэцэгсээр бэлэг барьж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүлэмжийн аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ялангуяа нарийн ногоо жимс жимсгэнэ тариалалт эрчимжиж байна.
Харин гоёлын цэцгийн тариалалт төдийлэн их биш байгаа бөгөөд ихэнх цэцэгс импортоор орж ирдэг. Гоёлын цэцгийн эрэлт хэрэгцээг импортоор хангаж байгаа нь тэрбум тэрбум төгрөг Хятад, Солонгосын зах зээл рүү гарч байгаа юм.
Тиймээс ч “Цэцэгт мэндчилгээ” компани дотооддоо гоёлын цэцгийг тарьж ургуулан зах зээлээ хангах, цаашлаад экспортлохоор алсын хараатай ажиллаж байна.