Орос, Беларусийн хооронд юу болов

С.Заяа GoGo.mn

2017-03-16 11:30 GMT+8

Хориод жилийн өмнө ОХУ, Беларусь хоёр улс хоорондын хилийн бүсийн хяналт шалгалтыг цуцалсан билээ. Тэгвэл өнгөрсөн сарын 1-нд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны дарга Орос-Беларусийн хил дээрх хилийн бүсийг дахин сэргээх зарлигт гарын үсэг зуржээ.

Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр ОХУ энэхүү шийдвэрээ Беларусьтай зөвшилцөсний эцэст гаргасан ба энэ нь Беларусь улс 80 орны иргэдийг улсдаа визгүй зорчуулах шийдвэр гаргасанд ОХУ-ын зүгээс үзүүлж буй хариу үйлдэл болохыг онцолсон байна.

Гэсэн хэдий ч ОХУ тус шийдвэрээ  Беларусьт урьдчилж мэдэгдэлгүйгээр гаргасан хэмээн Беларусийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.

ОХУ-ын талаас Беларусь улс 80 орны иргэдийг визгүй зорчуулах болсон нь ОХУ-ын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна хэмээн мэдэгдсэн бол нөгөө талаас Беларусь хилийн бүсээ сэргээж байгаа нь ОХУ-Беларуь хоорондын олон тооны хэлэлцээрийг зөрчсөн хэмээн мэдэгджээ.

ОХУ болон Беларусийн харилцаа ганц эдийн засгийн салбарт ч бус улс төрийн салбарт ч муудсаар байгаа юм. Беларусь АНУ, Япон, Индонез болон Европын холбооны хэд хэдэн улсын иргэдийг  визгүй зорчуулах болсон. Эдгээр улсуудын зарим нь ОХУ-тай тааруу харилцаатай нь гал дээр тос нэмж байгаатай л адил юм. Ингэснээр Беларусь цаашид Оросын дагуул улс байхыг хүсэхгүй байгаагаа ч илэрхийлсэн байж болох юм.

Москва, Минск хоёр үргэлж бие биеэ “сүрдүүлж” ирсэн. Беларусь улс бүх юмаа хаяад Барууны орнуудтай нэгдэнэ гэж “айлгана”. Нөгөө талаас ОХУ Беларусийн газар нутагт цэргийн нисэх онгоцны баазаа байршуулна, байгалийн хийгээ үнэтэй зарна, хилийн хяналтаа сэргээнэ гэж анхааруулна.

Өнгөрсөн сард ОХУ газрын тосоо Беларусиар дамжуулахдаа үнийн шинэ тариф баримтлах болсон. Беларусь улсын талаас хүссэн үнээ тогтоолгож чадсан ч нөгөө талаар ОХУ Беларусь руу экспортлох газрын тосны хэмжээгээ багасгасан байна.

www.ridus.ru

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 959 санал өгсөн байна.

Дээшээ