АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25 хувиар нэмэгдүүлж, 0.75-1 хувь болгосон шийдвэрээ танилцууллаа. АНУ-ын Төв банк гурван сарын хугацаанд бодлогын хүүгээ ийнхүү хоёр дахь удаагаа нэмэгдүүлж байна. Тус улсын эдийн засгийн нөхцөл байдал Төв банкны урьдчилсан тооцоололтой нийцэж байгаа учраас бодлогын хүү өсөх магадлал өндөр байсан юм. Ажил эрхлэлт, инфляцын түвшин Төв банкны зорилтот түвшинд дөхөж очсон нь энэ шийдвэрт голлон нөлөөлсөн байна.
Тус улсын хөдөлмөрийн зах зээл сайжирч, бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь гол дэмжлэг болжээ. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөж байгаа нь дотоодын эдийн засаг сайжирч байгаагийн илэрхийлэл болж байгаа ч энэхүү шийдвэр иргэд, бизнес эрхлэгчдийн зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн дохио юм.
Хэдий тийм боловч "Бодлогын хүүгийн одоогийн түвшин эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалт болон зээлийн хэмжээг бууруулахуйц түвшинд өндөр биш" гэдгийг АНУ-ын Төв банкны тэргүүн Жанет Йеллен мэдэгдлээ. Үүнээс гадна Холбооны Нөөцийн банк АНУ-ын эдийн засаг 2017 болон 2018 онд 2.1 хувиар өснө гэж таамаглажээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын амласан дөрвөн хувийн өсөлтөөс хамаагүй доогуур үнэлгээ болж байна.
Төв банк 2019 онд эдийн засаг 1.9 хувиар өснө гэж тооцоолж байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлт хоёр жилийн дараа бага зэрэг саарч магадгүйг харуулж байгаа юм. "Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж байгаа нь инфляц зорилтот түвшнийг давахаас эмээсэн алхам бол биш" гэдгийг тус банкны тэргүүн Жанет Йеллен мэдэгджээ. Инфляцын түвшин тодорхой хугацаанд хоёр хувиас хэтрэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч болно гэдгийг тэрбээр онцолсон байна. Жанет Йеллен "АНУ-ын эдийн засаг сайжирч байгаа. Сайжирсаар ч байх болно. Тиймээс дотоодын эдийн засаг зах зээлийн гэнэтийн өөрчлөлтөд тэсвэртэй байж чадна" гэсэн тайлбар өгчээ.
Н. Номин-Эрдэнэ