Хару башё Монгол аваргуудад халгаатай байна

МОНЦАМЭ

2017-03-16 18:00 GMT+8

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Осака хотноо болж байгаа мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны дараах байдлаар шинэхэн 72 дахь Их аварга Кисэносато дөрвөн аваргаас ганцаараа унаагүй байна.

Кисэносато, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй долоон сумоч дөрвөн даваатай тэргүүлж байна. Лхагва гарагт 69 дахь Их аварга Хакүхо М.Даваажаргал, Икиод унасан бол 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Котошёогикүг барсангүй.

Дөрвөн аварга нэгэн дэвжээнд хүчээ сорьж байгаа энэ хаврын башё Монголд аваргуудад тун ч халгаатай эхэллээ. Хакүхо, Харүмафүжи хоёр унаатай болсон бол Какүрюү өнөөдөр унаж, тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэв. Харү башё энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилж аваргаа тодруулна.

Д. Өлзий

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 3234 санал өгсөн байна.

Дээшээ