Мөнгийг хадгалдаггүй юм

Зууны мэдээ

2017-03-17 10:20 GMT+8

Социализмийн үед бараа бүтээгдэхүүн нь тогтсон ханштай, тиймээс инфляц гэж байхгүй. Дээр нь төгрөг нь гадаад валютын ханшаас шалтгаалаад байх зүйлгүй үед Монголд банны хадгаламж гэж байсан. Харамсалтай нь Монгол Улс маань зах зээлийн эдийн засагт шилжсэн өнөө үед ч нөгөө л нэг банкны хадгаламж гэдэг зүйл амь бөхтэй оршсоор. Америк, Англид мөнгөө банкинд урт хугацаагаар хадгалуулдаг хүн олоод ир гэх юм бол ер нь олдохгүй. Учир нь эдгээр улсын иргэд мөнгийг урт хугацаанд хадгалбал инфляцидаа идэгдэнэ гэдгийг маш сайн мэддэг. Монголд ч мөн ялгаагүй.

1990 ОНД 100 ТӨГРӨГ ЯМАР ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙСАН БЭ?

Шар халзан зуут гэгчийг бол хүүхдүүдэд бараа нь л харагдахаас биш барьж үзэх боломжгүй тийм эд байлаа. Гэтэл 26 жилийн дараа 100 төгрөгөөр нэг ширхэг бохь (боодол биш шүү) л авч 10 минут зажлаад хаядаг зүйл болсон. Мөн ялгаагүй өнөөдрийн нэг сая төгрөг их мөнгө, харин 26 жилийн дараа магадгүй ганцхан ширхэг талх авдаг болно. Учир нь зах зээлийн эдийн засагт, ялангуяа эдийн засаг өсөлттэй байх үед инфляцийг хэн ч зогсоож дийлдэггүй юм. Ерөнхийдөө улс орнуудын Засгийн газар, Төвбанк нь инфляцийг дэмжиж, цаагуураа хөөрөгдөж суудаг юм.

ИНФЛЯЦИАС ЗУГТАХ АРГАГҮЙ

Монголын эдийн засаг өнөөдөр хямралтай байна, гэхдээ байгалийн ийм их нөөц баялагтай, гуравхан сая иргэнтэй улсын эдийн засаг маш хурдацтай хөгжих нь гарцаагүй, энэ нь бид инфляциас зугтаж чадахгүй. Өсөх нь гарцаагүй, өндөр инфляц ирэх нь гарцаагүй!!! Цаг хугацааны л асуудал. Тиймээс Монголд ч ялгаагүй мөнгийг урт хугацаанд хадгалаад хэрэггүй гэсэн үг. Та үр хүүхдийнхээ ирээдүйд зориулж цалингаасаа илүү гарсан мөнгөө банкинд хадгаламж нээгээд, хуримтлуулж байгаа.

Төрөөс иргэддээ санхүүгийн боловсрол олгоогүй. Иргэд нь хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэггүйгээс нүд хуурсан, өндөр хүүгээр өнгөлөн далдалсан банкны хадгаламж, хүүхдийн хадгаламж гэх зүйлд татагдсаар ирсэн. Гэтэл 20 жилийн дараа энэ мөнгө нь таны хүүхдийн их сургуулийн төлбөр төлж хүрэхгүй ч байж мэднэ. Магадгүй нэг сарын хоол, хүнсний зардалд ч хүрэхгүй байх эрсдэлтэй.

Тиймээс л мөнгийг урт хугацаанд хадгалах бол компанийн хувьцаа, үл хөдл өх хөрөнгө, үнэт эдлэл, уран зураг зэрэг зүйлд хөрөнгө оруулдаг. Дахин хэлэхэд хэзээ ч мөнгийг урт хугацаанд хадгалж болохг үй. Инфляцидаа идэгдээд хоосон цаас л болно. Тэгээд Монголд итгээд найдаад хөрөнгө оруулахаар, засаглал сайтай, санхүүгийн тайлан нь ил тод нээлттэй тийм компани байна уу. Одоохондоо алга, гэхдээ бид энэ зам руу явахаас өөр гарцгүй болсон гэдгийг ойлгуулахыг хичээв.

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар 

GoGo Facebook Хуудас
 
 
Та долоон сарын 9-ний ням гарагт болох дахин санал хураалтад оролцох уу?
Нийт 505 санал өгсөн байна.

Дээшээ