Ээжээ, та минь сайн сууж байна уу?
Ертөнцийн нөгөө бөөрөнд суугаа хүү нь сайн байгаа. Бодвол та өдийд өглөө бүр намайг үнсэж сэрээдэг бүлээн уруулаа чилтэл хүүгийнхээ төлөө маань уншиж суугаа биз ээ. Хэзээ ч таныгаа амрааж чаддагүй хүүгээ өршөө.
Өглөө бүр таныхаа өргөдөг сүүн цацлаар ерөөгдсөн хүүгийн тань ажил, амьдрал үргэлж өөдрөг байдаг аа. Таныхаа чанасан цайг л хүү нь их санах юм даа. “Миний хүү эртхэн босч цайгаа уугаад ажил сургуулиа бод” гэж хэлдэг халамж, хайраар дүүрэн үгсийг чинь өглөө бүр үгүйлэх юм. Нойроо харамласандаа бус таньдаа эрхэлсэндээ хүү нь дахин дахин дуудуулан байж сэрдэг сэн. Даанч их санах юм даа, таныхаа хайр энхрийллийг.
Өдөржин найзуудтайгаа цагийг өнгөрөөхдөө, ажилдаа түүртэн бухимдаж суухдаа тань луугаа ганц удаа ч болов залгаад ярьчихдаггүй, хүү нь их мунхаг байжээ. Хүн гэдэг чинь хажуудаа байгаа агуу их хайрыг үл ойшоох атлаа, хаа нэгтээ байгаа хад чулууг түүнээс илүүд үздэгийг одоо л ойлгож байна, ээж ээ. Одоо бол хол байгаа болохоор ойр ойрхон гүйгээд очмоор санагдана. Чанасан цайг чинь “уухгүй” гэж зөрүүдлэн гуйлгаж эрхэлмээр, надад гомдоод буруу харан суухыг чинь харж өхөөрдмөөр байна аа, ээж ээ. Ээж бүхэн хүүгээ магтдаг шиг энд, хүн бүхэн л ээжийгээ магтах юм. Гэвч танаас илүү ээж энд байхгүй гэдгийг хүү нь зүрхээрээ мэдэрч байна. Ээжийнхээ дэргэдээс холдсон үедээ хайрыг нь санах бус, хажууд нь байх мөч бүртээ хайрыг нь санаж яваасай, хүн бүр.
Харийн нутаг эх орныг минь гүйцэхгүй сэтгэл эмтэрч, хажууд минь байхгүй таныгаа үгүйлэн зүрх өвдөөд байна аа, ээж ээ. Ганц удаа ч болов хацраа өгөн эрхэлж, ганц удаа ч болов хайр шингэсэн зэмлэлийг чинь сонсож тайтгарах сан. Хайртай ч гээд хэлчихэж чадахгүй гүндүүгүй монгол зангаар утсаар хэлж чадахгүй үгсээ цаасан дээр буулгаад илгээлээ. Энэ хорвоо дээр надад өөр юу ч хэрэггүй ээ, ээж ээ. Ганцхан таны минь хайр л хамгаас илүү.
Би таньдаа хайртай, ээж ээ.