Ихэнх жишиг утаснуудын хувьд үндсэн камерыг хосоор шийдэх нь түгээмэл болжээ. Тийм ч учраас нүүрэн талын камер мөн хоёр болох шаардлагатай.
Хятадын гар утас үйлдвэрлэгч Oppo компанийн шинэ загвар болох F3 Plus нүүрэн талдаа хос камертай болох аж. Гуравдугаар сарын 23-ны өдөр олон нийтэд танилцуулах энэ загварын нүүрэн талын камеруудын нэг нь 16 мегапиксел, нөгөө нь 8 мегапиксел байх юм.
Гэхдээ Oppo нүүрэн талдаа хос камертай гар утас гаргаж буй анхны компани биш. Мөн л Хятадын гар утас үйлдвэрлэгч Vivo компанийн V5Plus загвар нүүрэн талдаа хос камертай бол LG компанийн V10 загвар мөн хос камертай.
Гэрэл зураг бичлэгийн чанарыг сайжруулах, алслалттай болгох, хурдан фокус авдаг болгох гээд хос камертай болсноор олон давуу тал үүснэ. Өнөөдөр дэлхийн хамгийн том гар утас үйлдвэрлэгчдийн нэг болж чадсан Oppo гар утасны камераар бусад компаниудаас түрүүлж алхдаг.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд Барселонд болсон Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулганы үеэр чанар алдахгүй 5 дахин татдаг гар утасны камерыг танилцуулсан юм.
F3 Plus загвар эхний ээлжид Энэтхэг, Индонез, Мьянмар, Филиппин болон Вьетнам зэрэг улсуудад худалдаанд гарах аж.