Тусгай зөвшөөрөлгүйн дээр бүртгэлгүй эмээр эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсан газрын үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зогсоожээ.
Хан-Уул дүүрэгт үсчин, гоо сайхны салоны байранд ажиллаж байсан уг гоо сайхны газрыг БНСУ-ын иргэн Чоо Гангмен ажиллуулж байсан байна.
Эмнэлгийн бус нөхцөлд эмчилгээний гоо заслын үйлчилгээг эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй нөхцөлд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй miracle, kabellien зэрэг эмийг хэрэглэн ажиллуулж байжээ.
Иймд гоо заслын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй 2 нэрийн эмийг улсын байцаагчийн актаар хураажээ.
Хяналт шалгалтаар БНСУ-ын иргэн эмчлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй эмээр арьс салтын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж гоо заслын тусламж үйлчилгээ үзүүлж, тусламж үйлчилгээнээс үүсэх эмнэлгийн хог хаягдлыг зохих журмын дагуу устгах арга хэмжээ аваагүй байсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт өртөх эрсдэлийг бий болгосон гэдгийг НМХГ-аас мэдээллээ.