УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр зарлиг гаргах хүсэлт гаргажээ. Тодруулбал С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсэг байгуулах зарлиг гаргахыг хүссэн байна.
Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд түүнд тус аймгийн иргэдийн зүгээс өргөдөл, гомдол, хүсэлт ирж байгаа аж. Иймээс тэрбээр хэргийн мөрдөн байцаалтад саад болохооргүй, хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэгтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох хэрэгтэй гэж үзэж буйгаа мөн хэллээ.
Түүнчлэн албан бичгийн хувийг Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт хүргүүлсэн байна.