НАСА-ийн эрдэмтэд сансар судлалыг нэг түвшин ахиулж, орчлонгийн гүнийг судлах ажилдаа урьд өмнөхөөс илүү хүчирхэг, илүү том дуран авай ашиглахыг хүсэж байна.
JPL лабораторийн судалгааны багийнхан манай нарны аймгийн хамгийн том биет болох НАР-ыг огторгуйн томруулдаг шил болгон ашиглах санал дэвшүүлжээ.
Эйнштейний харьцангуйн онолоор масс их биет орон зайг муруйлгадаг. Үүний улмаас тухайн орон зайд явж буй аливаа зүйлс, бүр гэрэл хүртэл нумарна.
Тэгвэл нөхцөлийг нь зөв бүрдүүлж чадвал нумарч буй гэрлийг цаана нь байгаа сансар огторгуйг томруулж харахад ашиглаж болох аж. Яг энэ аргын тусламжтай бид Кеплер 452b тэргүүтэй манай нарны аймгаас гадна хэдэн сая гэрлийн жилийн жилийн цаана байгаа зүйлийг илрүүлдэг.
Гэвч нарыг дуран авай болгохын тулд зарим нэг асуудлыг шийдэх шаардлагатай. Жишээлбэл хяналтын төхөөрөмжийг нарнаас 550 одон орны нэгжийн зайд байршуулж байж, нумарч буй гэрэл дээр фокус тааруулж чадна.
Нэг одон орны нэгж нь гэрлийн найман минут 20 секунд буюу нарнаас дэлхий хүртэлх дундаж зайтай тэнцүү. Тэгэхээр сансрын гүнд байрлуулж байж л амжилттай ажиллуулж чадна гэсэн үг.
Сонирхуулахад задгай сансарт хамгийн хол аялсан, хүний гараар бүтсэн зүйл болох Voyager 1 хөлөг одоогийн байдлаар 137 одон орны нэгжийн зайг туулжээ. Үүний тулд хөлөг бүтэн 40 жилийг зарцуулсан юм.
Тэгэхээр ийм зүйл бүтээнэ гэдэг амаргүй даваа, түүнчлэн нарыг ашиглах болохоор наагуур нь дэлхий тэргүүтэй бусад гаригууд халхалж ороогүй мөчид л огторгуйн гүнийг дурандаж чадна.
Энэ бүх асуудлыг мартаад нарыг ашиглах дуран авай ямар боломжийг нээх тухай цухас сонирхуулъя. Хэдхэн хоногийн өмнө НАСА TRAPPIST-1 одны системийн анхны гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэсэн.
Гэрэл зурагт хэдэн бүрзгэр дүрснээс өөр юм харагдахгүй хэдий ч жинхэнэ гэрэл зураг гэдгээрээ онцгой. Харин нарыг дуран авай болгон ашигласнаар бид долоон гариг бүхий энэ одны систем дэх гаригуудыг кинон дээр гардаг мэт тод харж чадна.
Тэрчлэн 100 гэрлийн жилийн зайд байгаа гаригийн гадаргууг бид 10 км-ийн нягттайгаар харах нөхцөл бүрдэнэ. Гайхалтай биш гэж үү? Бидний сайн мэдэх Хаббл дуран авай хүртэл Ангараг гаригийн гадаргууг ингэж харуулж чадахгүй.