АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шинээр гаргасан зарлиг хэрэгжиж эхлэхээс хэдхэн цагийн өмнө Хавай мужийн Холбооны шүүгч тус зарлигт хориг тавьсан байна.
Засгийн газраас тус зарлиг нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдэгт хангалтгүй “баримт нотолгоо” тусгасан байна хэмээн шүүгч Деррик Уотсон үзжээ.
Ерөнхийлөгч Доналд Трамп шүүгчийн шийдвэрийн талаар “шүүх тогтолцоонд урьд хожид байгаагүй зөрчил” байлаа хэмээн мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Трампын гаргасан зарлигт исламын шашин зонхилсон зургаан орны иргэдийг АНУ-ын нутаг дэвсгэрт 90 хоногийн турш, дүрвэгсдийг 120 хоногийн турш оруулахгүй байх талаар тусгасан байсан юм.
Тэрээр энэхүү зарлиг нь алан хядагчдыг АНУ руу нэвтрэхээс сэргийлнэ гэж тайлбарлаж байгаа ч ард иргэд үүнийг ялгаварлан гадуурхалт гэж үзэж байгаа юм.
Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр гарсан дээрх зарлигийн анхны хувилбар нь олон тооны эсэргүүцэлтэй тулгарсан ба Сиэттл хотын шүүгч үүнд хориг тавьсан билээ.
Нэшвилл, Теннессид хийсэн уулзалтынхаа үеэр Трамп Хавай мужийн шийдвэр АНУ-ыг “сул дорой” харагдуулж байна гэж мэдэгдсэн ба шаардлагатай гэвэл Дээд шүүхэд ч хандахад бэлэн байгаагаа илэрхийлэн, “Бид ялна аа.” хэмээн мэдэгдсэн байна.
Хавай муж анхнаасаа энэхүү зарлигт хориг тавих хүсэлтэй байсан цөөхөн хэдэн мужийн нэг юм.
Хуульчдын үзэж байгаагаар Трампын зарлиг нэг талаар иргэдийг гарал угсаагаар нь ялгаварлан гадуурхаж, нөгөө талаар Америкийн үндсэн хуулийг зөрчиж байгаа аж. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж, гадаадын оюутнууд болон ажилчдыг ажилд авахад хүндрэлтэй болно гэж үзэж байгаа юм.
Хавай мужийн шүүх ийнхүү шийдсэн учир хэрэг Холбооны давж заалдах шүүхэд шилжих магадлалтай аж.