Монголын рок, попын шилдгүүд маргааш 19 цагт Crocus Event Hall-д “The men” шоу тоглолтоороо эрчүүдээ баярлуулах гэж байна. Ерээд оны залуусын хайр дурлал, залуу насны хамгийн нандин бүхнийг санагдуулах, залуусын шүтээн “Титэм”, “Хар сарнай”, “Сүнс” хамтлаг, Гитарчин Д.Өлзий-Орших, дуулсан дуу бүр нь хит болж байсан, охидын шүтээн “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, цээл сайхан хоолой, урлагийн төлөө гэсэн уужим сэтгэлээрээ ялгарах СТА, дуучин Т.Дэлгэрмөрөн гээд урлагийн шилдгүүд цуглах гэж байна.
Мөн энэхүү тоглолтын “чимэг” болж МУГЖ Т.Ариунаа эрчүүддээ зориулан өөрийн уран бүтээлээрээ бэлэг барих бол Монголын рок поп ертөнцийн “акул”-уудын нэг "Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун энэ үдэш фенүүдтэйгээ уулзах гэж байгаа ажээ.
Сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаа сонсон нэг үдшийг доргио дискодож өнгөрүүлэх боломж олгож байгаа тоглолтын зохион байгуулагч "Сүнс" хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Эрчүүдийн баяр биш Цэргийн баяр шүү дээ гэж шүүмжлэх хүмүүс олон байдаг. Тэгвэл "The men" тоглолтыг зохион байгуулж байгаа та бүхэн үүнд ямар хариулт өгөх вэ?
-Тоглолт хийх санааг Т.Дэлгэрмөрөн бид хоёр гаргасан. Гуравдугаар сарын 18 бол яруу алдарт арми, эр цэргийн баяр. Гэсэн хэдий ч эрэгтэй хүнд баяр байдаггүй шүү дээ. Наймдугаар сарын 8-нд Аавуудын баяр. Гэтэл аав болоогүй эрчүүд ч байна. Гэхдээ энх тунх цагт эрчүүд бүгд л хэзээд бэлхэн байдаг тангараг өргөсөн цэргүүд. Тиймээс энэ өдрийг албан бусаар эрчүүдийн баяр гэж тэмдэглэдэг шүү дээ. Бидэнд олон хүн, ялангуяа хайртай хань, найз залуугаа баярлуулах гэсэн бүсгүйчүүд "Яагаад та нар эрчүүдийн баяраар тоглож болдоггүй юм бэ? Бид эрчүүдээ баярлуулмаар байна" гэж асууж байсан.
Энэ өдөрт зориулсан цэрэг, эх орны сэдэвтэй тоглолтууд их болдог. Гэхдээ Дээгий бид хоёр сэтгэл нийлсэн уран бүтээлчидтэй хамтраад сайхан тоглолт хийе гэж зорьсон юм.
-Энэ тоглолтод Монголын рок попын шилдгүүд оролцож байгаагаараа онцлог болж байна. Уран бүтээлчдийн сонголтын талаар?
-Манай тоглолтод хэдхэн уран бүтээлч оролцоно. Анзаараад байхад их олон дуучин нэг дор байхаар төвлөрөх үзэгч ховор байдаг. Бас уран бүтээлчид ганц хоёрхон дуу дуулчихаад явахаар үзэгч ч, уран бүтээлч ч сэтгэл ханамж авч чаддаггүй. Гэтэл цаг хугацааг эзэлсэн "Никитон", "Камертон", "Номин талст"-ын хувьд анх гарч ирж байх үеийнхээ хит дуунуудаа дуулж байж сэтгэл ханамж авах бас өгөх болов уу гэж бодож байна.
Бид 20 гаруй жил дууллаа. Би л гэхэд Хөгжим бүжгийн коллеж төгссөнөөс хойш дуулахгүй завсарласан ч гэсэн урлагтаа сэтгэлтэй, урлагаасаа салсангүй. Тэгэхээр бидэнд арвин туршлага байгаа юм. Арвин туршлагаа бид үзэгчидтэйгээ холбосон шоу хийх ёстой юм байна гэж бодсон.
Шинэ дууг нярай хүүхэдтэй зүйрлэвэл нярай биш 20-30 нас хүрчихсэн “хүүхдүүдээ дагуулж ирээч" гэж бид хүссэн.
-Тоглолтын онцлог юунд оршиж байна вэ?
-Бид тоглолтоо өөрсдөө хөтлөх болно. Бидний түүхийг бид өөрсдөө мэддэг учраас бие биенээ тайзнаа урьж гаргах юм. Жишээ нь, Тайванбат ахыг мэддэг хүмүүс биднийг мэдэхгүй байх жишээтэй. Эсвэл Ганаа, Дээгий хоёрыг мэддэг нь Баачка ахыг мэддэггүй байх жишээтэй. Иймэрхүү өөр өнцгүүд байгаа учраас бид өөрсдөө гарч ирээд тэднийхээ тухай ярих нь сонирхолтой юм болов уу гэж бодсон.
-Дууны сонголтын талаар ярихгүй юу? Хуучны сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэнэ гэлээ.
-Дууны сонголтыг зохион байгуулагчдын зүгээс хүмүүсийн зүрх сэтгэлийг зүсэж хайлуулсан, анх гарч ирэхдээ дуулж байсан уран бүтээлээсээ дуулаач гэж хүссэн. Дуу болгон өөрийн хүүхэд шиг байдаг. Шинэ дууг нярай хүүхэдтэй зүйрлэвэл нярай биш 20-30 нас хүрчихсэн “хүүхдүүдээ дагуулж ирээч" гэж бид хүссэн. Тэгэхээр 20-30 жилийн өмнө хайрлаж байсан хайраа хүмүүс дахин сэргээж, тухайн цаг үед түр ч атугай эргэн очоосой гэж хүсч байна.
-Эрчүүдэд зориулсан тоглолтод олон эрэгтэй уран бүтээлчдийн дунд ганц эмэгтэй дуучин байгаа нь сонирхол татлаа?
-Энэ бол тоглолтын гол бодлого. Эрчүүдэд зориулсан тоглолт гэхээрээ бөөн хүүхнүүд дуулах юм шигээр бодож магадгүй. Урлагт хүн задгай сэтгэж, өөр өнцгөөс харах ёстой. Бид өөрсдийгөө урлагт амласандаа байж чаддаг "мужик"-үүд гэж боддог. Сайхан найзалдаг эрчүүд байгаа юм.
Хоёрдугаарт, энэ үдшийн ганцхан сувд болсон Т.Ариунаа эгчийг урьж, дуулуулж байгаа нь онцлогтой. Залуугаасаа Соёл-Эрдэнэ хамтлагт дуулсан. Мөн аавтайгаа их дотно байсан. Ариунаа эгч “Анзаараад байхад би дан эрчүүдийн дунд байгаа юм байна. Эмэгтэй гэхээсээ илүү эрчүүдтэй илүү сайн ойлголцдог. Сайн найз нь, сайн сонсогч нь байж чаддаг” гэсэн. Ариунаа эгчийн эргэн тойронд урлагаар холбогдсон ах нар, найз нөхөд нь, гэр бүлийнхэн нь бас дан эрчүүд. Тиймээс “Би эрчүүдээ хүндлээд энэ тайзан дээрээс үгээ хэлмээр байна” гэсэн.
Бид ч Ариунаа эгчийгээ их хүндэлдэг. Энэ тоглолтод шигтгээ шиг байж чадна. Тоглолтод оролцох гэж байгаа уран бүтээлчдийн бараг бүгдтэй нь хамтарч дуулсан.
Эрчүүд хаана доргиж байна тэнд "Хар сарнай" байхгүй бол утгагүй.
-Тэгэхээр дуучин Т.Ариунаа хамтарч дуулж байсан уран бүтээлчидтэйгээ тоглолт дээр хамт дуулах уу?
-Үүнийг нууцаар үлдээе. Манай тоглолтын бас нэгэн "часхийсэн" сюрприз бол Б.Батчулуун, Т.Ариунаа гэсэн хоёр дуучин. Б.Батчулуун бол жилд нэг, хоёр удаа дуулдаг хүн. Тиймээс бидний зохион байгуулж байгаа шоунд ирж байгаа нь том сюрприз. Мөн "ховрын хоёр бараа" болох "Сүнс", "Титэм" хамтлагууд сюрприз болно.
Мөн хамгийн эрэлттэй дуучид болох Т.Дэлгэрмөрөн, Л.Ган-Эрдэнэ. Сүүлийн үеийн шоу болгон дээр тэр хоёрын нэр байдаг. "Хар сарнай" хамтлагийн хувьд ямар ч шоуг сүртэй хаадаг. Эх оронч сэтгэлгээтэй. Эрчүүд хаана доргиж байна тэнд "Хар сарнай" байхгүй бол утгагүй. Тоглолтын ард бид сайхан ах дүүс. Энэ нь тайзан дээр илрэх байх гэж бодож байна.
Тасалбар авч байгаа нэг бүсгүй "Өөрийнхөө найз нарыг нөхрүүдтэй нь дуудахгүй. Манай нөхрийн орой юм чинь би нөхрийнхөө найз нарыг урина" гэсэн.
-Эрчүүдээ баярлуулах гэж байгаа хүүхнүүддээ уриалж үг хэлвэл?
-Манай Дээгийгийн /Т.Дэлгэрмөрөн/ хүүхнүүдэд хандаж хэлсэн нэг хошигнол бий. "Хүүхнүүд та нар жилд олон удаа "өрөнд" ордог шүү. Одоо "өрөө" төл" гээд байгаа юм. Гэхдээ тасалбарыг ихэвчлэн бүсгүйчүүд авч байна. Утасны лавлагаа, онлайнаар хандаж байгаа хүмүүсийн 90 хувь нь эмэгтэйчүүд байна. Өрөө төлөх нь ч хаашаа юм. Гэхдээ яагаад эрчүүдээ нэг орой баярлуулж болохгүй гэж?
Тасалбар авч байгаа нэг бүсгүй "Өөрийнхөө найз нарыг нөхрүүдтэй нь дуудахгүй. Манай нөхрийн орой юм чинь би нөхрийнхөө найз нарыг урина" гэсэн. Энэ бол маш зөв хандлага. Жишээ нь, манай эхнэр манай найзууд руу яриад урьсан байвал надад үнэхээр сайхан санагдана. Нэг орой хүний биш өөрийнхөө найз нартайгаа л өнгөрөөхийг хүснэ шүү дээ.
-Тоглолтын ганц нэг нууцаас задлах боломжтой юу?
-Эр нөхрөө хайрладаг бүсгүйчүүдийн дунд нэг тэмцээн байгаа. Тайзан дээр гарч ирээд битгий ичиж зовоорой гэж хэлмээр байна. Ингээд л орхичихъё...
-Ярианы эцэст монгол эрчүүддээ магтаалын үг хэлэхгүй юу? Эр хүн эр хүндээ зориулж үг хэлвэл бас сонин байж магадгүй юм.
-Монголчууд гадны эрчүүдийг бодвол уужуу тайван. Хаана ч очсон анзаарагддаг. Бас үнэхээр шийдэмгий, зоригтой. Тэр бол монгол эрчүүдийн давуу тал.
Мөн амбиц эготой. Тэр дундаа монгол эрэгтэй хүн бол нулимсаа тэвчиж, болж байгаа, болохгүй байгааг дотроо хадгалж тэрний ард гарах сэтгэлийн хат сайтай. Тэрүүгээрээ байгаасай. Урагшаа зүтгэх ёстой. Монгол эрчүүдээс Монголын ирээдүй хамаарна. Яагаад гэвэл бид мундаг, амбицтай, зорилготой, том мөрөөдөлтэй байж, гэр бүлээ хайрлаж байж аз жаргалтай байх болно.
Монголын эрчүүд Зоригтой, Зорилготой, Золбоотой байгаарай гэж хүсье.
Мөн бүх эрчүүддээ эрчүүдийн баярын мэнд хүргэе! Зовхи нь өөдөө Монголын эрчүүд Зоригтой, Зорилготой, Золбоотой байгаарай гэж хүсье.
Тоглолтын тасалбарыг Crocus Event Hall-с болон easyticket.mn, 19001617 дугаараар хүргүүлэн авах боломжтой бөгөөд 60`000₮, VIP 100`000₮ үнэтэйгээр худалдаалж байна.
60`000₮-ийн тасалбарт 1ш шар айраг
100`000₮-ийн тасалбар нь 1ш ус, 1ш ундаа, 1ш шар айраг тус тус багтжээ.
Тоглолтын талаарх мэдээллийг The men фэйсбүүк хуудаснаас харна уу.