Volvo компани Tesla тэргүүтэй цахилгаан автомашин үйлдвэрлэгч нартай өрсөлдөхүйц загвараа хоёр жилийн дараа худалдаанд гаргах гэж байна. Хамгийн гол нь энэ загвар 35-40 мянган ам. долларын үнэтэй байх аж.
Одоогийн байдлаар машины талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй бөгөөд ойролцоогоор нэг бүтэн цэнэгээр 400 орчим километр зам туулах юм байна. Өнөөдөр зах зээл дээр Volvo-ийн хосолмол хөдөлгүүртэй хэд хэдэн загвар байгаа ч хэдий ч зөвхөн цахилгаан эрчим хүчээр ажилладаг загвар байхгүй.
Нэг талаас хоёр жилийн хугацаанд цоо шинэ автомашин загварчлаад, үйлдвэрлээд, хэрэглэгчдэд хүргэнэ гэдэг амаргүй даваа юм. Гэхдээ Volvo боломжтой гэж үзэж байгаа аж.
Цахилгаан автомашины салбарын хувьд Tesla энэ оны сүүлээр 350 километр зам туулах чадалтай Model 3 загвараа 35 мянган ам. долларын үнэтэй худалдаанд гаргах гэж байгаа бол Chevrolet-ийн 380 километр туулах чадалтай Bolt загвар 37,5 мянган ам. долларын үнэтэй худалдаалагдаж байна.