Ө.Ганзориг Дэлхийн шилдэг залуу манлайлагчаар өргөмжлөгдлөө

Бизнес мэдээ

2017-03-17 14:09 GMT+8

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр шилдэг 100 залуу манлайлагчийг тодруулдаг билээ. Энэхүү нэр хүндтэй өргөмжлөлийг Монгол улсаас Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг хүртлээ. 

Дэлхий дахинд тулгамдаж буй хамгийн хүнд хэцүү сорилт бэрхшээлүүдийг олж харж, шийдэж буй шинэ үеийн лидерүүдийн жагсаалтад урьд нь Alibaba.com-ийн үүсгэн байгуулагч Жэк Ма, Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг, АНУ-ын ерөнхийлөгчийн охин, The Trump группийн дэд ерөнхийлөгч Иванка Трамп зэрэг нийгэм, төр, эдийн засаг болон бизнесийн салбарт манлайлагч залуус шалгарч байсан юм.

Ө.Ганзориг нь Монголын томоохон санхүүгийн группийг удирддаг бөгөөд олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарт жишиг стандарт тогтоох чиглэлээр манлайлж ирсэн тухай Дэлхийн эдийн засгийн чуулган онцолсон байна.

Энэхүү нэр хүндтэй, өндөр хариуцлагатай өргөмжлөлийг хүртсэн Дэлхийн шилдэг 100 залуу манлайлагч ирэх таван жилийн хугацаанд нийгэмд бодитой эерэг өөрчлөлт авчрахын төлөө хүчээ нэгтгэж ажиллах юм.

Мөн энэ онд Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзоригт Монголын менежментийн холбооноос банк, санхүүгийн салбарын үндэсний “Шилдэг менежер” цол олгож, шижир алтан тэмдгээр энгэрийг нь мялаасан билээ.

Ө.Ганзориг нь арилжаа, банк, даатгал, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр 22 жилийн турш ажилласан туршлагатай. Олон улсын санхүүгийн зах зээлийн холбооны дилерийн сертификаттай бөгөөд Голланд улсын Маастрихтын Менежментийн Сургуулийн санхүүгийн менежментээр тус тус дүүргэсэн манай улсын урдаа барих шилдэг лидерүүдийн нэг юм. 

Дэлхийн шилдэг 100 манлайлагчийн талаар та ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу. 

GoGo Facebook Хуудас
 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 19 санал өгсөн байна.

Дээшээ