Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Үүнтэй холбогдуулан өрхийн эмч нарт хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх арга зүйн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгуулжээ.
Тэд энэхүү аргаар нийслэлийн зургаан дүүргийн тав хүртэлх насны 10 мянга орчим хүүхдийг хамруулах юм.
“Дээрх аргаар эрт илрүүлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой ” гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа хэлэв.
Дэлхий нийтэд хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх TQ аргыг ашигладаг. Энэ аргаар нийт 250 мянган хүүхдийг эрт үед нь илрүүлсэн аж.
Өрхийн эмч нар уг арга зүйд суралцсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрэх анхан шатны тусламж, үйлчилгээ сайжрах юм.
Үзлэг энэ сарын 22-24-ны өдрүүдэд сонгогдсон өрхийн эмнэлгүүдэд болно.
Б.Цэрэнханд