Гэгээн Валентины өдөр, Эмэгтэйчүүдийн баяраар эрчүүдээсээ олон сайхан бэлэг авсан бүсгүйчүүд ээ эрэгтэй хүнд юу бэлэглэнэ ээ хэмээн тархиа “гашилган” сууна уу? Ажлынхаа эрчүүдээ, хань нөхрөө, хайртай залуу, хүүгээ баярлуулах гэж байгаа ч юу өгөхөө, яаж баярлуулахаа мэдэхгүй байгаа бол бид танд хамгийн сайхан сэтгэлд хоногших бэлэг санал болгож байна.
Энэ бол найруулагч Б.Ганболдын бүтээл, УДЭТ-ын жүжигчин СТА С.Болд-Эрдэнийн гол дүрд нь тоглосон “ХОЁР АМЬ” уран сайхны кино юм. Эр хүний мөн чанар, зориг, тэвчээр, эцгийн хайр, ноён нуруу мэдрэгдэх нэгэн сайхан уран бүтээл билээ.
Дашрамд дурдахад, Тэнгис, IMAX кино театруудаар үйлчлүүлэхдээ “Хоёр амь” киноны тасалбар болгоноор сугалаа сугалж бэлэг хожих боломжтой билээ. Өөрөөр хэлбэл тасалбар болгон бэлэгтэй тул бэлэг дээр бэлэг, баяр дээр баяр нэмэх юм.
Сэтгэл хөдөлгөм энэхүү киног үзсэнээр хань ижлээ, үр хүүхдээ улам ихээр хайрлах болно. Ханьтайгаа, гэр бүлээрээ, үр хүүхэдтэйгээ, хамт олон, найз нөхөдтэйгөө үзэхийг зөвлөж байна!