Малайзын Куала-Лумпур хотноо БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Ким Жон Нам өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд амиа алдсан билээ.
Уг хэрэгт Умард Солонгосын дөрвөн иргэнийг сэжиглэж буй. Малайзын тал тэднийг эрэн сурвалжлуулахаар Олон улсын эрүүгийн цагдаад ханджээ.
Тус байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр сэжигтнүүдийг интерполоор эрэн сурвалжилж буй талаар албан ёсоор өнөөдөр мэдэгдэв.
Өмнө нь Малайзын Ерөнхий сайд Нажиб Тун Разак нь Ким Жон Намын үхэлд Умард Солонгосын эрх баригчдыг буруутай гэсэн мэдэгдлийг хийж байжээ.
Хэргийг эргэн санахад, Макаог зорихоор Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудалд очсон Ким Жон Нам руу хоёр эмэгтэй халдсан байдаг. Задлан шинжилгээгээр түүнийг хамгийн хортойд тооцогдох VХ бодисоор хордуулснаас тэрбээр амиа алдсан юм.
Эх сурвалж: Reuters