Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой зарим тогтоол, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуульд ашиглах баримт бичгийн зарим маягт, загвар батлах зэрэг асуудлыг Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ.
Тухайлбал, гадаадад байгаа иргэдийн бүртгэлийн маягт, нэр дэвшигчийн зөвшөөрлийн маягт, сонгуульд нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх мэдүүлгийн маягт, сонгуульд нэр дэвшигчийг бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичиг хүлээлцсэн тухай маягт болон санал авах байрт ажиллах ажиглагчийн анкетийн загварыг баталсан байна.
Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх, ажиглагчийн үнэмлэх, гадаадын ажиглагчийн үнэмлэх, хэвлэл, мэдээллийн ажилтны үнэмлэх зэрэг үнэмлэх, таних тэмдгийн загваруудыг баталсан тухай тус хорооноос мэдээллээ.