“АСЕМ-ийн дарга нар ирнэ. Та бүхэн нийслэлийн үнэрийн асуудлыг шийднэ шүү” гэж үүрэг өгсний дагуу би энэ зун Төв цэвэрлэх байгууламж дээр амралтаа өнгөрөөсөн. Ямар ч байсан үүргээ биелүүлсэн дээ” хэмээн эх орондоо саарал усны технологи нутагшуулсан доктор Д.Басандорж хүүрнэв.
Усны салбарт арвин туршлага хуримтлуулсан тэрбээр ямар ч төрлийн бохирдолтой усыг 100 хувь цэвэршүүлэх технологи гарган авчээ. Патентаа ч авсан байна. Технологио Гачуурт дахь жижиг оврын цэвэрлэх байгууламжид ашиглаж буй аж. Үр дүн нь мэдээж 100 хувь. Эндхийн айлуудын хэрэглэсэн ус нийслэлчүүдийн цэвэр усны эх үүсвэр болсон Туул голд шууд цутгадаг. Усыг нь цэвэршүүлэх ёстой.
Тиймээс Д.Басандорж доктор сургууль, цэцэрлэг, захиргаа болон орон сууцнаас гарсан бохир усыг бичил оврын цэвэрлэх байгууламжид биологийн аргаар, хоёр үе шаттай цэвэршүүлж байна. Технологийнхоо талаар дэлгэрэнгүй ярьсан тэрбээр “Энэ усыг уусан ч болно” гэв.
Цэвэршүүлсэн усны зах зээл эзэнгүй байна
Дэлхийн технологийн чигийг зааж буй ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, ХБНГУ гээд найман орны усны салбарын хамгийн шилдэг эрдэмтэдтэй хамтран ажилласны үндсэн дээр Монгол оронд тохирсон ус цэвэрлэх технологи ийнхүү нутагшиж эхэлсэн байна. Саарал усаа дахин ашиглах талаар бид олон жил ярьж байгаа. Төрөөс усны талаар баримтлах бодлогод ч саарал усны хэрэглээг тусгаж өгсөн. Харамсалтай нь тун бүдэг бадаг. Сүүлийн үед бүр таг дуугүй болсон. Азаар энэ жил Дэлхийн усны өдөр “Ус ба хаягдал ус” нэрийн дор өрнөхөөр болсон нь мартагдах шахсан энэ сэдвийг эргэн сануулав.
Нийслэлчүүдийн усны хоногийн хэрэглээ 180 мянга гаруй шоо метр. Үүний 51.4 хувь нь дахин ашиглах боломжтой буюу саарал ус гэдгийг салбарын мэргэжилтнүүд тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, хоногт 90 мянган шоо метр усаар зам талбай, автомашинаа цэвэрлэж, ногоон байгууламжаа тэтгэж, цаашлаад өрхүүдийн дулааны асуудлыг ч шийдэх боломжтой.
Даанч усны өөр нэг эх үүсвэртэй болох мөрөөдөл үнэндээ хол байна. Өнөөдөр нийслэлд саарал усыг нь дахин ашиглах боломжтой салбар бол ус ундаа, жүүсний үйлдвэрүүд. Нэг литр ундаа үйлдвэрлэж, савлахын тулд 10 литр ус зарцуулдаг. Энэ усаа 90 гаруй хувьтай цэвэршүүлдэг. Гэвч цэвэршүүлсэн усны зах зээл эзэнгүй байна. MCS - ийн ус, ундаа, шингэн уух зүйлийн үйлдвэрүүд л гэхэд цэвэршүүсэн усаа нийслэлийн ногоон байгууламж усалдаг машинд өгөхөд цаана нь өчнөөн тонноороо үлддэг аж.
Үлдсэн усыг нь шугам сүлжээ татаад, зохих төлбөрийг нь төлөөд авчих хэрэглэгч байхгүй тул саарал усны эргэлтэд орсон усыг яаж шингээх аргаа олохгүй байгаа талаар Туул голын сав газрын захиргаа (ТГСГЗ)-ны дарга Я.Болдбаатар хэллээ. Гэтэл нөгөө талд автомашин угаалгын газрууд хоногт 6-10 тонн цэвэр ус урсгаж байна. Уг нь саарал усны хамгийн том хэрэглэгч нийслэлийн хэмжээнд автомашины угаалгын газрууд байх ёстой гэдэг нь хэний ч ухаанд буухаар.
Идэр есийн хүйтэнд ч саарал усаа цэвэрлэх боломжтой
Саарал усыг хэрэглээнд нэвтрүүлж чадсан улс орнуудад нэг автомашин угаахад зарцуулдаг 60-90 литр усны 70 гаруй хувь нь цэвэршүүлсэн ус байдаг аж. Гэтэл Улаанбаатар хотын 400 гаруй мянган автомашиныг нэг удаа угаахад л бидний шүдээ угаадаг цэвэр уснаас 36 мянган шоо метрийг урсгадаг гээд боддоо. Тэр ч бүү хэл цай чанадаг цэвэр усаараа жорлонгийнхоо бохирыг хөөдөг улс манайхаас өөр бараг байхгүй биз. Ингээд бодохоор бид ямар цамаан, юутай тэнэг улс вэ гэдгээ ойлгохоор. Уг нь усаа хайрлах монголчуудын ухамсар сэргэж буй.
Технологи нь ч нутагшаад эхэллээ. Д.Басандоржийн технологийг аж ахуйн нэгж байтугай өрхийн түвшинд ч нэвтрүүлэх боломжтой. Саарал усны олон технологи манайд бий. Дийлэнх нь импортынх. Тиймдээ ч нутагшиж чадаагүй нь олон. Нөгөөтэйгүүр, технологи байгаад ч хэт үнэтэй, зохистой хэрэглээг нь дэмжсэн хэм хэмжээ байхгүй бол урагшлахгүй. Авто угаалгын газарт ч ямар хэмжээнд цэвэршүүлсэн ус хэрэглэх вэ гэдгийг олон улсад стандартчилж өгсөн байдаг аж.
Энэ нь цаад утгаараа хүний эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой нарийн асуудал тул бүхий л талаас нь бодолцож байж хэрэглээнд нэвтрүүлэх учиртай. Бас саарал усны эх үүсвэр төдийгүй зонхилох хэрэглэгч болсон аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн хөшүүргээр тэтгэж байж бид усны нөөцөө 2050 он хүртэл хэмнэх ёстойг салбарынхан онцолж байна.
З.Цэлмэг