Арьсны өвчин судлалын үндэсний төвд хийдэг шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын бүртгэл эхэлжээ.
Шарилжны харшлын эсрэг вакцины бүртгэлд хамрагдсан иргэд ирэх сарын 5-наас эхлэн дархлаажуулалтад хамрагдана. Уг вакцин шарилжны харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлсэх, хөдөлсөн ч хөнгөн байхад чиглэсэн эмчилгээ юм.
Вакцины талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшил судлалын лабораторийн эрхлэгч Б.Сангидоржтой ярилцлаа.
-Танай төвд хийж буй харшлын эсрэг вакцины үр дүн ямар байдаг вэ?
-Манай орны хувьд өвлийн утаанаас дөнгөж салаад л ургамал цэцэглэх, хаврын хавсаргатай зэрэгцээд харшлаар шаналдаг хүмүүс олон бий. Бид энэ чиглэлийн судалгааг сүүлийн 30 гаруй жил хийж байна. Судалгааны дүнгээс харахад манай улсад тохиолдож буй улирлын чанартай ургамлын харшлын
- 60 гаруй хувийг шарилжны төрлийн ургамал,
- 30 орчим хувийг үед ургамал буюу ерхөг согоовор мэтийн ургамал,
- 10 хувийг мод сөөг, бургас, улиасны тоосноос үүдэлтэй харшил эзэлж байна.
Манай орны хувьд энэ чиглэлийн судалгааг 1960-аад оны үеэс эхэлсэн байдаг хэдий ч 1980-аад оноос албажсан. Бидний судалгааны үр дүнд Монгол орны ургамлын аймагт тархсан 203 зүйл орчим ургамлыг харшлын шалтгаантай гэж тэмдэглэсэн. Энэ нь нийт ургамлын аймгийн 7.2 хувь. Гэхдээ энэ бол тогтмол тоо биш. Байгаль экологийн өөрчлөлт, цаг уурын байдал, хотжилт, үйлдвэржилттэй холбоотойгоор өөрчлөгдөж байдаг.
Ургамлын тоосны харшлыг эмчлэх хамгийн найдвартай арга нь харшил өгч буй ургамлыг судалж, тоосыг нь цуглуулаад, тоосноос харшил төрүүлэгчийг ялган оношлуур бэлтгэж, түүнээс вакцин гаргах арга. Эмчилгээний үр дүн 70-90 хувь хүртэл.
-Танайд хийж байгаа хэдэн төрлийн вакцин байна вэ?
-Хүмүүс вакцин гэхээр эрүүл хүмүүс хийлгэчихвэл харшлаас урьдчилан сэргийлж болно гэж ойлгоод байдаг. Энэ бол эрүүл хүнд зориулсан эд биш. Зөвхөн шарилжны харшилд зориулсан вакцин. Мөн нэг удаа тариулна гэж ойлгож болохгүй.
Олон судалгааны үр дүнд шарилж, луулийн төрлийн ургамлаас сэргийлэх хамгийн бололцоотой цаг үе нь дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 5-н хүртэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс энэ төрлийн эмчилгээний вакциныг дээр заасан хугацаанд хийж байна.
Дэлхий нийтэд 500 гаруй зүйл шарилж тархсан байдгаас манай улсад 100 гаруй нь байдаг
Манай эмнэлэгт тарилга, цацлага, шахмал, дусаалга гэсэн вакцины төрлүүд бий. Тарилга нь дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 5-н хүртэл бүтэн гурван сарын хугацаанд бараг өдөр болгон шахуу ирж тариулах ёстой. Тарилгыг тасалвал үр дүнгүй байдаг. Дээр нь гэрээр тариулах боломжгүй. Хүмүүс тариаг гэрээр тунг нь тааруулалгүй тариулж шоконд орж, ухаан алдсан тохиолдол бий. Тэр үед яаралтай сэхээн амьдруулах арга хэмжээ авч чадахгүй бол амь насанд аюултай. Тиймээс тарилгыг тэр бүр зөвлөөд байдаггүй. Ялангуяа хүүхдэд. Эрсдэл өндөртэй тул онцгой тохиолдолд цөөн хүнд зөвшөөрч, тэр хүмүүсээ бид хариуцдаг.
Харин хаана ч байсан хэрэглэж болох, 45 хоногийн эмчилгээ болох цацлагыг түлхүү зөвлөж байна. Мөн харшлын эсрэг нөлөөлөхөөс гадна дархлааны тэнцвэрт байдалд нөлөөлдөг “Антиполлин” нэртэй вакцин бий. Энэ нь хэлэн дор уусгаж тавьдаг таблеткан эм юм. Энэ эмчилгээ хоёр сар гаран үргэлжилдэг.
-Нэг удаагийн тарилганы талаар хүмүүс их асуудаг юм билээ?
-Манайд нэг удаа тариулаад болчихдог тариа хийлгэе гээд хүмүүс ирж байна. Ганц удаа тарьдаг тариа нь “Кинелог” гээд гармоны агууламж өндөртэй тарилга байдаг. Үүнийг 40-өөс дээш насныханд зөвлөдөг. Залуу хүмүүс хийлгэж болохгүй. Энэ тариаг вакцин гэж ойлгоод байдаг. Вакцин биш юм шүү.
-Вакцины үр дүнд үйлдвэрлэсэн оронтой нь холбох хүмүүс бий. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хүний гавьяат эмч, харшил судлалын салбарын анхдагч О.Лхамсүрэн гэж бий. Тэр хүн Зөвлөлт холбоот улсад суралцсан манай анхны хүн. Энэ хүн оношлогооны аллерги, эмчилгээний вакцин бэлтгэх аргыг сурч ирээд, хамгийн их тохиолдож буй шарилжны төрлийн харшлаас сэргийлэх эмчилгээний аргаа нэвтрүүлсэн.
Шарилжны төрлийн ургамлууд зургаан сарын сүүл, долдугаар сарын дунд, найм, есдүгээр сард цэцэглэдэг. Дэлхий нийтэд 500 гаруй зүйл шарилж тархсан байдгаас манай улсад 100 гаруй нь байдаг.
Сорилыг таваас дээш насанд тавиулах боломжтой
Гадны вакцины хувьд өртөг өндөр сайн хэдий ч зонхилон тохиолдох ургамлын хувьд манай улсаас ялгаатай учраас үр дүн төдийлэн сайн биш гэж болно. Бүс нутаг, ургадаг ургамал тэр бүү хэл тухайн хүний биеийн байдал чухал нөлөөтэй байдаг. Тиймээс тэр сайн, энэ сайн гэж хэлэх боломжгүй.
-Вакцин тариулахаас өмнө сорил тавиулах ёстой байх нь?
-Манайханд нийтлэг дутагдалтай тал бий. Хамар улайж, ханиаж найтаах зэрэг шинж тэмдэг илрэнгүүт өөрсдөө оношоо тогтоож, бусдын хэрэглэж буй эмчилгээг дур мэдэн хийдэг. Гэтэл хүн хүний харшилж буй зүйл нь өөр байдаг учраас тийм ч зохимжтой биш. Вакцин хийлгэхийн өмнө заавал сорил тавиулсан байх ёстой. Нэг удаа сорил тавиулсан байхад гурван жилдээ хүчинтэй.
-Эмчилгээнд хүүхдүүд хамрагдаж болох уу?
-Орчны нөлөөлөл, экологийн доройтол, үйлдвэржилт гээд олон зүйлээс шалтгаалаад харшлын өвчлөл залуужиж байна. Бага насны хүүхдүүд их өвчилж байна. Сорилыг таваас дээш насанд тавиулах боломжтой. Вакциныг ч үүнтэй уялдуулаад 5-66 насанд гэдэг хэдий ч эцэг эхчүүд бага насны хүүхдийг сайтар анзаарч, мэргэжлийн зөвлөмжийн дагуу эмчилгээнд хамрагдах хэрэгтэй.
-Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн хувьд?
-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд сорил болон вакцин эмчилгээнд орох боломжгүй. Бие организм нь өөр, онцгой анхаарал хандуулах шаардлагатай учраас энэ эмчилгээг хийж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд ч зөвлөдөггүй.
-Үнийн хувьд ямар байх бол. Өнгөрсөн жил тариа, цацлага хоёр нь 38 мянган төгрөг, “Антиполлин” 180 мянган төгрөг байсан?
-Үнийн хувьд өнгөрсөн жилээс арай өсөх болов уу. Ам.долларын өсөлттэй холбоотойгоор дотооддоо үйлдвэрлэж байгаа вакцинд шаардлагатай сав баглаа боодлоос эхлээд үнэ нь өсчихсөн. Гаднаас оруулж ирж байгаа нь ч мөн адил. Одоогийн байдлаар яг тэд гээд хэлэх мэдээлэл надад алга.
Гадны вакцины хувьд өртөг өндөр сайн хэдий ч зонхилон тохиолдох ургамлын хувьд манай улсаас ялгаатай учраас үр дүн төдийлэн сайн биш
-Вакцинд хамрагдах боломжгүй хүмүүс юуг анхаарах ёстой вэ. Бас харшилгүй хүмүүст харшлаас сэргийлэх зөвлөгөө өгөхгүй юу?
-Шарилжны гэлтгүй харшилтай хүмүүс харшил хөдөлсөн үед нь тохирсон эмийн эмчилгээ хийлгэх юм бол зовиургүйгээр зуныг өнгөрөөх боломжтой. Эмийн эмчилгээний хажуугаар хориглодог хоол хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй. Жишээлбэл, айраг, цагаа, тараг, газтай ундаа, чихэр жимс хорьж, хоолны дэг дэглэм алдахгүй байх нь чухал.
Иргэдэд хандаж хэлэхэд хаврын улиралд дархлаагаа дэмжих нь чухал. Сайн чанарын хоол хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийгээрэй гэж зөвлөе.
Ургамлын тоосжилтын үед дархлаа суларвал харшилтай болох эрсдэлтэй байдаг учир хаврын улиралд дархлаагаа дэмжих хэрэгтэй.
- Ямар ургамлаас харшилтайг мэдсэний дараа тэр ургамал өөр ямар хүнсний бүтээгдэхүүнтэй холбогддогийг мэдэх хэрэгтэй болно. Түүнийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Жишээлбэл, шарилжийн тоосны харшилтай хүн багваахай, балжингарам цэцгийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжгүй. Мөн айраг уух, түүхий лууван, улаан лооль идэхэд харшил нь сэдэрдэг учир зайлсхийх хэрэгтэй.
- Амны хаалт зүүж болно. Гэхдээ ердийн даавуун маск үр дүнгүй. Харьцангуй нимгэн хэр нь шүүх чадвар сайтай хамрын угалзын хажуу хэсгээр агаар орохооргүй, тусгай маскыг хэрэглэдэг.
- Нүдний шил зүүвэл агаар дахь тоос шууд нүдний салст дээр буухаас хамгаална.
- Гадуур яваад орж ирмэгц хувцсаа сольж байх хэрэгтэй. Ялангуяа урт, буржгар үстэй бол үсээ угааж үсэнд наалдсан ургамлын тоосыг арилгаж байх нь зөв.
- Ургамлын тоос өглөө нар гарахаас эхлэн үд дунд хүртэл агаарт тархдаг. Үдээс хойш ургамлаас тоос ялгарахаа больдог. Тиймээс өглөөнөөс үдшийн бүрий хүртэл салхивчаа нээхгүй бол гэрт тоос орж ирэх нь бага байх юм.
- Хүмүүс зуны дэлгэр цагт хөдөө орон нутагт амарч байгальтайгаа аль болох ойр байх хэрэгтэй. Байгал орчиндоо ойр байж байгальд тархсан төрөл бүрийн хоруу чанар багатай бактери халдварын зүйлстэй өөрийн биеэр учирч байх тусам харшлаас сэргийлдэг.