Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын нэрэмжит холимог багийн анхдугаар тэмцээнд хашир туршлагатай олимп, дэлхийн медальтнуудын баг ОУХМ цолтнуудыг яллаа.
Гавьяатууд өрсөлдөгчдөө 5:2 харьцаатай илт давуугаар ялж 40 сая төгрөг, ОУХМ цолтнуудын баг 10 сая төгрөг хүртэв.
Гэхдээ Олон улсын хэмжээний мастеруудын баг гавьяатуудтай тун эн тэнцүүхэн барилдсан нь үзэгчдийг сэтгэл хангалуун байлгаж чадлаа. Учир нь барилдаан бүр нэмэлт цагт ялалт, ялагдлыг харьцаагаа дэнсэлсэн юм.
- -60кг /ДАШТ-ий мөнгөн медальт/ Д.Амартүвшин -ОУХМ Ж.Амарболд
- -66кг /Дэлхийн аварга/ Г.Болдбаатар -ОУХМ Д.Төмөрхүлэг
- -81кг /Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга/ Х.Цагаанбаатар -ОУХМ О.Ууганбаатар
- +100кг /Олимпийн алт, мөнгөн медальт/ Н.Түвшинбаяр-ОУХМ Ө.Дүүрэнбаяр
- -48кг /Дэлхийн аварга/ М.Уранцэцэг -Г.Отгонцэцэг /Рио-2016 олимпийн хүрэл медальт/
- -57кг /Олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт/-Д.Сумъяа -ОУХМ Л.Энхрийлэн
- -63кг Ц.Мөнхзаяа /ДАШТ-ий хүрэл медальт/-ОУХМ Б.Ганхайч
Эрэгтэй -66кг:
Халз барилдааныг нээж дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэгтэй барилдсан юм. Г.Болдбаатар гавьяатын хувьд энэ жилийн УАШТ-д жин өгсөж 66кг-д хүч үзсэн ч доогуур өвдөг шороодсон. Жингийн тэргүүн бөх Д.Төмөрхүлэг ч улсын аваргад тааруухан барилдсан.
Жүдо бөх сонирхогчдын хүсэл биелж хөнгөн жингийн хоёр шилдэг жүдоч халз барилдаанаар учраа таарлаа. Барилдааныг хошуучлан Д.Төмөрхүлэг эхний вазари үнэлгээг авсан ч хашир туршлагатай гавьяат барилдааныг тэнцүүлэн дуусгасан. Нэмэлт цагт Г.Болдбаатар дахин вазари үнэлгээ авснаар багтаа эхний оноог авчирсан юм.
Эмэгтэй -63кг:
2016, 2017 оны улсын аваргаар дараалан түрүүлсэн жүдоч ОУХМ Б.Ганхайч, Ц.Мөнхзаяа гавьяат хоёрын барилдаан бас л сонирхолтой байлаа. Б.Ганхайчийн хувьд ОУХМ Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нарын тив, дэлхийд барилдаад үзчихсэн жингийнхээ шилдгүүдийг бол ялаад үзчихсэн.
Ц.Мөнхзаяа гавьяатын хувьд 2016 оны УАШТ-д өнжсөн бол олимпийн дараа зодог тайлсан учраас энэ хоёр жүдоч том тэмцээнээр бараг таараагүй. Зодог тайлсан ч Ц.Мөнхзаяа гавьяат үзэгчдээ хүндлээд халз барилдаанд барилдах урилга хүлээн авч хэд хоног бэлтгэл сургуулилтаа ягштал хийжээ. Хоёр жүдоч барилдааны үндсэн цагт үнэлгээ аваагүй бол нэмэлт цагт Б.Ганхайч гавьяатыг цэвэр ялж тооны харьцааг 1:1 болгосон юм.
Эрэгтэй -60кг:
Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин 2017 оны улсын аварга Ж.Амарболд нарын хувьд даагаа нэхэх барилдаан байлаа. 2017 оны улсын аваргаар хашир туршлагатай гавьяатыг ялсан Ж.Амарболдыг үзэгчид ихэд дэмжлээ. Хоёр бөх үндсэн цагт үнэлгээ аваагүй ч нэмэлт цагт Д.Амартүвшин гавьяат вазари үнэлгээгээр учраагаа буулгаж 2:1-ээр тэргүүлж эхэлсэн.
Эрэгтэй -81кг:
Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар 2015 оны Астанагийн ДАШТ-ий дараагаар зодог тайлсан. Тэрбээр өнөөдрийн халз барилдааныг зохион байгуулаад завгүй байсан ч ОУХМ О.Ууганбаатар дүүтэйгээ татамид гарч зодоглолоо. Хоёр жүдоч эн тэнцүүхэн барилдаж нэмэлт цагт шийдэгдэж О.Ууганбаатар өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр яллаа. Ингэснээр тооны харьцаа 2:2 болж тэнцсэн юм.
Эмэгтэй -57кг:
Хамгийн отгон буюу 2016 оны Чингис хаан Гранпри тэмцээнээр од гийсэн жүдоч бол Л.Энхрийлэн байсан. 17 насанд Гранпри ангиллаас медаль хүртэхдээ Монголын төдийгүй дэлхийн жүдочдыг өвдөг сөхрүүлсэн.
2017 оны улсын аваргад гэмтлийн улмаас барилдаагүй тэрбээр Рио-2016 олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяатай халз барилдаанаар учраа таарлаа. Нэмэлт цагт олимп, дэлхийн медальтан Д.Сумъяа өрсөлдөгчөө ялж багтаа гурав дахь ялалтыг авчирсан.
Эрэгтэй +100кг:
Олимпийн аварга Н.Түвшинбаяр, залуучуудын анхны дэлхийн аварга ОУХМ Ө.Дүүрэнбаяр барилдлаа. 2017 оны УАШТ-д хувийн болон багийн барилдаанд олимпийн аварга Ө.Дүүрэнбаярыг дараалан ялсан.
Барилдааны үндсэн цаг адилхан вазари үнэлгээгээр өндөрлөсөн. Үндсэн цагтай зэрэгцэн Н.Түвшинбаяр дахин вазари үнэлгээ авч ялсан юм. Найдвар алддаггүй Найдангийн хүү ийнхүү багтаа хамгийн чухал буюу дөрөв дэх ялалтыг авчирснаар гавьяатуудын баг хожлоо баталгаажуулсан юм.
Эмэгтэй -48кг:
Үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээсэн сонирхолтой барилдаан. Дэлхийн аварга М.Уранцэцэг, Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг нар татамид үзэгчдийг шуугиулсаар гарч ирлээ.
Казахстаны иргэн болсноос хойш зургаан удаа таарч барилдан ялалт, ялагдлын харьцаа 3:3 болсон. Ингээд хайнаа хагалах барилдаан нэмэлт цагт шийдэгдэж М.Уранцэцэг өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялсан юм.