Н.Түвшинбаяр аваргын кимоно найман сая төгрөгөөр зарагдав


2017-03-17 00:29 GMT+8

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн АШТ-ний үеэр дуудлага худалдаа явагдлаа.

Олимпийн аварга, олимпийн мөнгөн медальт Монгол түмний бахархалт жүдоч Н.Түвшинбаяр аваргын кимоно дуудлага худалдаанд найман сая төгрөг хүрлээ. Дуудлага худалдаа нэг сая төгрөгөөр эхэлсэн.

1,5 сая, 2 сая, дөрвөн сая гээд үзэгчид үнийн санал хаялцав. Олимпийн аваргын хайрлаж хүндэлж явдаг нэгэн жүдо бөхийн хорхойтон шууд найман сая төгрөгийн санал хэлснээр өрсөлдөгчгүйгээр Н.Түвшинбаяр аваргын өмсгөлийг өөрийнх болгов.

Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяагийн өмсгөл дуудлага худалдаагаар 3,6 сая төгрөгөөр зарагдсан юм.

Н.Түвшинбаяр аварга кимоноос олсон орлогоны тодорхой хувийг тэргэнцэртэй иргэдийн холбоонд хандивлах зорилгоор энэхүү дуудлага худалдааг зохион байгуулсан гэдгийг хэлсэн юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 5079 санал өгсөн байна.

Дээшээ