Гадаад гуйвуулгын үйлчилгээгээр манлайлагчдын нэг Капитрон Банкийг сонгоорой

Бизнес мэдээ

2017-03-17 09:21 GMT+8

Капитрон Банк нь 2002 оноос Олон улсын мөнгөн шилжүүлгийн SWIFT /Society for Worldwide Interbank Financial Telecommunication/ сүлжээнд нэгдэж, банк хоорондын баталгаажсан мэдээлэл дамжуулах стандарт программ хангамжийн сүлжээнд холбогдон, гадаад гуйвуулгын үйлчилгээг харилцагчиддаа өндөр түвшинд үзүүлсээр байгаа билээ.

Тавь гаруй жилийн түүхтэй, дэлхийн хамгийн том санхүүгийн сүлжээ болох Олон улсын мөнгөн шилжүүлгийн SWIFT нь өнөөдрийн байдлаар 200 гаруй орны 11,000 гаруй банк, санхүүгийн байгууллагуудыг өөрийн сүлжээнд нэгтгэж, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хамгийн шуурхай, найдвартай гүйцэтгэсээр ирсэн юм.

Харилцагч та Капитрон банкны өөрт ойрхон салбар нэгжээр дамжуулан, хамгийн түгээмэл хэрэглэгддэг USD, EUR, RUB, CNY, JPY, KRW, GBP, CHF гэсэн 8 төрлийн гадаад валютаар төлбөр гүйцэтгэх боломжтой юм.

Та хилийн чанадад ажиллаж, амьдарч буй ойр дотны хүмүүс, бизнесийн хамтрагчдаа цаг алдалгүй мөнгө шилжүүлэх, хүлээх авах шаардлагатай байгаа бол Олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээг ашиглан ХАМГИЙН ЭРСДЭЛГҮЙ, ХАМГИЙН ХУРДАН, ХАМГИЙН БАГА ШИМТГЭЛТЭЙ үйлчлүүлэх боломжийг Капитрон банк танд олгож байна.

Дашрамд дурдахад Капитрон банкнаас нийт харилцагчид болон дотоод ажилтнуудынхаа дунд бүтээгдэхүүн үйлчилгээний урамшуулалт хөтөлбөрүүдийг зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэхүү ажлын хүрээнд гадаад гуйвуулгын урамшуулалт аяныг санаачлан хэрэгжүүлсэн.

Тухайлбал, Капитрон банкны үүсгэн байгуулагдсан 15 жилийн ойн баярын хүрээнд гадаад гуйвуулгын “3+1 үнэгүй“ аян, хамгийн олон удаа гадаад гуйвуулгын гүйлгээ хийсэн харилцагчийг урамшуулах хөтөлбөр, дотоод ажилтнуудын дунд мөнгөн гуйвуулгын болзолт уралдаан зэрэг ажлуудыг тус тус зохион байгуулснаас шилдэг байгууллагаар “Саммит Компьютер Технологи” ХХК, шилдэг салбар нэгжээр “Чингэлтэй” тооцооны төв, шилдэг ажилтнаар “Чингэлтэй” тооцооны төвийн теллер Б.Цэвэлмаа нар шалгарч, урамшууллын эзэд болсныг дуулгахад таатай байна.

--- КАПИТРОН БАНК ---

GoGo Facebook Хуудас
 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 26 санал өгсөн байна.

Дээшээ