ФОТО: Элчин сайдуудын гэргий нар ноолууран бүтээгдэхүүн өмсөж танилцууллаа

Сэтгүүлч А.Наранцацрал

2017-03-17 10:47 GMT+8

Монгол Улсад суугаа олон улсын дипломатуудын гэргий болон тэдний гэр бүлийнхэн  өчигдөр “Elegant Cashmere”  ноос ноолуурын компаниудын бүтээгдэхүүнүүдийг сурталчлан таниулах загварын шоунд загвар өмсөгчөөр оролцлоо.

Монголын Ноос, Ноолуурын холбоо болон Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”  төрийн бус байгууллага хамтран тус үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Дипкорпусын гишүүд Эвсэг үйлдвэрийг үзэж сонирхсоны дараа манай ноос, ноолуурын компаниудын 2017 оны хаврын шинэ загваруудыг танилцуулах арга хэмжээ болон ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцлоо.

Мөн энэхүү арга хэмжээнд Говь, Гоёо, Эвсэг, Буян, Блю Скай Кашмир, Эрдэнэт ноолуур, Сор Кашмир, Нанс Кашмир, Уужин,Баялаг Өлзий, Монгол Нэхмэл, Гоёл Кашмир, Гурван Сор, Говь Эрдэнэ,Нэйшнл Силк зэрэг компаниуд оролцсон байна.

Ойрын үед Монгол Улсын Засгийн газраас ноолууран бүтээгдэхүүний экспортын хэмжээг 1.5-2.0 дахин нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ноолуур хөтөлбөрийг баталж хэрэгжүүлж эхлэх гэж байгаа гэнэ.

Ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг:

"Ноолуурын салбарт хүндрэлтэй асуудлууд их байдаг. Үүний нэг бол экспортын асуудал. Тиймээс бид гадаад зах зээлд монгол ноолууран бүтээгдэхүүнээ таниулан сурталчлах тал дээр олон ажил хийхээр төлөвлөж байна.

Энэ хүрээнд Элчин сайдын яамдуудаар дамжуулан монгол ноолуураа сурталчлах ажлын эхлэлийг тавьж байна. Өнөөдрийн арга хэмжээнд  ЭСЯ-уудын ажилтнууд болон элчин сайд нарын гэргий  нарт монгол ноос ноолууран бүтээгдэхүүнээ өмсүүлж танилцууллаа. Энэ нь сурталчилгааны маань эхлэл хэлбэр байлаа. Биднийг тэдэнд энэ саналыг тавихад маш уриалгахан хүлээн авч, идэвхтэй оролцсон. Тийм учраас ч өнөөдрийн загварын шоу амжилттай боллоо" гэлээ.

Тус загварын шоунаас хийсэн фото сурвалжлагыг үзнэ үү.

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Та шинэчлэн найруулсан зөрчлийн тухай хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
Нийт 6 санал өгсөн байна.

Дээшээ