Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг хэлэлцэн дэмжжээ.
Тус сан нь эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлнэ.
Ингэснээр эрүүл аюулгүй амьдралын орчин бүрдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны эрүүл мэндийг хамгаалах, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх эмийн зохистой хэрэглээ зэрэг үйл ажиллагаанд түлхүү анхаарч ажиллах аж.
Санг
- улсын төсвийн хөрөнгө,
- гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив,
- гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл,
- архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь,
- эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь,
- тамхины онцгой татварын 2 хувийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.
Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг дахин сэргээсэн нь иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгож, ухуулга нөлөөлөл, мэдээлэл, сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.