БНХАУ, Саудын Араб улс байгалийн нөөц баялгийг ашиглах, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг хэд хэдэн салбарт хамтарч ажиллах хүрээнд 65 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 20 гаруй гэрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Саудын Араб улсын Хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд нар гарын үсэг зурлаа. Үүнтэй холбогдуулж “Saudi Aramco” компани БНХАУ-ын газрын тосны салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж магадгүй байна.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Амин Нассер БНХАУ-ын "Norinco" компанитай хамтарч тус улсын газрын тосны салбарт хөрөнгө оруулах боломж эрэлхийлэх тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. “Saudi Aramco” компани БНХАУ-ын газрын тос болон нефть боловсруулах компаниудтай хамтарч ажилладаг.
Харин “Norinco” компани зэр зэвсэг, машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэдгээс гадна газрын тос боловсруулах салбар нэгжтэй юм. Харин БНХАУ-ын талаас Саудын Арабын Жазан хотод байрлах нефть боловсруулах компанид хөрөнгө оруулахаас гадна нарны эрчим хүчний тоног, төхөөрөмж нийлүүлэх, цахим бизнес хөгжүүлэх, соёл амралтын хүрээлэн байгуулах чиглэлд хамтарч ажиллахаар болсон байна.
Н. Номин-Эрдэнэ