Парис дахь ОУВС-гийн байранд илгээсэн дугтуйтай тэсрэх бөмбөгийг нээсэн сангийн ажилтан гар болон нүүрэндээ гэмтэл авчээ. Улмаар тус байрыг чөлөөлж, бүх ажилчдыг гаргасан байна.
Энэхүү илгээмжийг Грек улсаас явуулсан байжээ. Өнгөрсөн лхагва гарагт ХБНГУ-ын Санхүү, эдийн засгийн сайд Вольфганг Шоблд дотроо тэсрэх бөмбөг агуулж байсан илгээмж явуулсан байсныг замаас нь авч, идэвхгүйжүүлсэн билээ. Тус илгээмжийг Грекийн зүүнийг баримтлагч бүлэглэл явуулсан гэдгээ мэдэгдсэн юм.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд дээрх хоёр үйл явдал хоорондоо ижил төстэй байгааг онцолсон байна. Тэрээр, “Олон улсын баг хэргийг шалгаж, болсон үйл явдлын шалтгааныг олохоор ажиллаж байна” хэмээн мэдэгджээ.
ОУВС-гийн захирал Кристин Лагард болсон үйл явдлыг ОУВС-гийн ажилчдын эсрэг хийсэн “хулчгар” үйлдэл байлаа хэмээн тодорхойлсон байна. Тэрээр гаргасан мэдэгдэлдээ дугтуйтай тэсрэх бөмбөгийн хэргийн тал дээр ОУВС Францын хууль сахиулагчидтай нягт хамтран ажиллаж байгаа талаар онцолсон байна.
Грекийн Олон нийтийн хэв журмын орлогч сайд Никос Тоскас өгсөн ярилцлагадаа дээрх дугтуйнд хийсэн тэсрэх бөмбөгийг Шинэ Ардчилал намын гишүүн Вассилис Кикилиасийн нэрээс явуулсан байсан тухай ярьсан байна. Түүний хэлж байгаагаар дугтуйн дээр бичигдсэн буцах хаяг дээр үйл ажиллагаа явуулахаа больсон газрын хаяг бичигдсэн байсан аж.
ХБНГУ-ын Санхүү, эдийн засгийн сайд Шоблд илгээсэн илгээмжийг замаас нь авч, дэлбэрэхээс нь өмнө идэвхгүйжүүлсэн ба тус илгээмжийг Грекийн Шинэ Ардчилал намын дэд дарга Адонис Георгиадисийн нэрийн өмнөөс явуулсан байжээ. Тус илгээмжинд байршуулсан тэсрэх бөмбөг хүнд ноцтой гэмтэл учруулахаар зохион бүтээгдсэн байсныг цагдаагийн газар мэдэгдэлдээ онцолсон байна.
ОУВС-гийн байр руу явуулсан дугтуйг шуудангаар дамжуулан явуулсан байсан болохыг Парисын Цагдаагийн газрын дарга Мишель Кадо мэдэгдсэн байна. Парис дахь ОУВС-гийн байр хотын төв дүүрэгт байрладаг аж.