Олон нийтийн нэрлэдгээр “шувуун фабрик” гэх энэхүү хорооны нутаг дэвсгэрт хайрга, дайрга олборлодог 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.
Энэ нь байгаль орчин болон иргэдийн аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байна. Карьерүүдийн үйл ажиллагаанаас болж голын ус ширгэж, бургас цөөрч гол гольдрилоо өөрчилсөн. Малын бэлчээргүй, хадлангийн талбайгүй болсон.
Ухсан нүхэнд мал унаж үхэж байна, хүн явахад хэцүү болсон. Тоосжилт ихтэйгээс харшлын өвчтэй хүний тоо нэмэгдэж байна, хайрга ачсан том оврын тэрэгнүүд зам эвдэж, автын осол гарах нөхцөл бүрдүүлээд байна зэрэг хүндрэлтэй асуудлыг гардаг.
Туул голын бохирдол хэрээс хэтэрсэн, жилийн дөрвөн улиралд өмхий үнэртдэг, голоос ундаалсан мал хордож үхэж байна. Хайрга олборлолт замбараагүй хийгдэж байгаагаас энэ орчимд цөлжилт нүүрлээд байна. Мод тарих, ногоожуулах шаардлага байгаа ч хөрөнгө мөнгө байхгүй. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байна, сургуулийн засвар болон сургууль, цэцэрлэгийн цогцолборын дутуу баригдсан барилгыг дуусгаж ашиглалтад оруулахад Засгийн газраас дэмжлэг хүслээ.
Карьерийн аж ахуйн үйл ажиллагааг цэгцэлнэ, хаах шийдвэр гаргана. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгж ухаж сэндийчсэн, хүн, мал унахаар болгосон газрыг нөхөн сэргээлгэнэ. Нөхөн сэргээлт эс хийвээс эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тус хорооны иргэдэд хэллээ.