Дэлхийн хүн амын дийлэнх нь исламын шашин шүтдэг болно

С.Заяа GoGo.mn

2017-03-17 13:15 GMT+8

Исламын шашин дэлхийд хамгийн хурдацтайгаар дэлгэрч байгаа шашинд тооцогдох болжээ. Исламын шашин дан ганц исламын шашин зонхилох улс орнуудад дэлгэрэх бус 2050 он гэхэд Европчуудын 10 хувь нь энэ шашинг шүтдэг болно хэмээн Пью судалгааны төвөөс гаргасан судалгаагаар тогтоогдсон байна.

Судалгаанд 2010-2050 онуудын хооронд исламын шашинтнуудын тоо дэлхий даяар 73 хувиар, христийн шашинтнуудын тоо 35 хувиар, хиндү шашинтай иргэдийн тоо 34 хувиар тус тус өсөх хандлагатай байгаа гэж гарсан байна.

Энэ зууны төгсгөлд дэлхийн хоёр дахь том шашин болох исламын шашин дэлхийн хамгийн олон хүний шүтдэг христийн шашинг ардаа орхих аж.

Яагаад тэр вэ? Исламын шашин шүтдэг эмэгтэйчүүд илүү олон хүүхэд төрүүлдэг. Бусад шашинг шүтдэг бүх эмэгтэйчүүд дунджаар 2.3 хүүхэд төрүүлдэг бол исламын шашинтай эмэгтэйчүүд дангаараа дунджаар 3.1 хүүхэд төрүүлдэг байна.

Пью судалгааны төвөөс 2015 онд гаргаж байсан судалгаанаас энэ удаагийн судалгаа олон талаараа онцлог болжээ. Энэ  жилийн судалгаандаа исламын шашинтай иргэдийг дэлхий даяар хэрхэн хүлээж авдаг талаар, тэр дотор 2002 онтой харьцуулахад америкчууд исламын шашинд хэрхэн ханддаг болсон талаар  судалсан байна. Судалгаагаар Бүгд найрамдах намыг дэмжигч нар 2002 оноос хойш буюу есдүгээр сарын 11-ий алан хядах үйл ажиллагаанаас хойш исламын шашинг илүү сөргөөр хүлээж авдаг болсон, харин Ардчилсан намыг дэмжигч нар эсрэгээрээ илүү эергээр хандах болсныг харуулжээ.

Эх сурвалж: www.cnn.com

GoGo Facebook Хуудас
 
 
Та долоон сарын 9-ний ням гарагт болох дахин санал хураалтад оролцох уу?
Нийт 505 санал өгсөн байна.

Дээшээ