Монгол ТВ телевизээс дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй "Монголын Телевизүүдийн Чуулган" өнөөдөр эхэлж байна. "Тооноос чанарт" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй чуулганы үеэр "Медиа бизнесийн чиг хандлага ба стратеги" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт оролцогсод болох хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэх байгууллагуудын удирдлагууд Телевизийн салбарын цаашдын чиг хандлага, хэрхэн хөгжүүлэх, ямар асуудал тулгарч буйг дараах байдлаар дүгнэж байна.
Хамгийн гол нь байгууллагууд хамтран ажиллах, төрөлжих, боловсон хүчнээ сайжруулах хэрэгтэйг тэд ОНЦОЛЖ байв.
А.АМУНДРА - Монгол Масс Медиа ХХК-ийн гүйцэтгэх захирал:
- Медиа бизнесийн чиг хандлага ба стратеги
- Манай хүүхдийн суваг бол цэвэр нийгмийн хариуцлага
- Бид төрөлжих стратеги баримталж байгаа
- Телевизийн салбар цаашид өснө
- Америкаас авсан контентдоо бид 40 хувийн татвар төлж байна
- Бусдын бүтээлийг худалдаж авахад хангалттай ашигтай биш учраас өөрсдөө хийх нь хямдхан тусна
Г.ГАНТУЯА – Монгол Контент ХХК-ийн гүйцэтгэх захирал:
- Контентоор төрөлжих нь зүйтэй
- Контентыг хөрөнгө оруулалтын үр дүнг 5 жилээр хэмжих боломжтой
- Хүүхэлдэйн киноны нэг ангийг бид 70 сая төгрөгөөр бүтээж байна
- Зөвхөн зар сурталчилгаа бус эцсийн хэрэглэгчээс орлого олдог загвар үр дүнтэй гэж үзэж байна
- Бэлтгэгчид болон түгээгчид бие биенээ ӨРСӨЛДӨГЧ гэж харах нь буруу
Э.ДОЛГИОН - Үндэсний Мэдээ Корпорацийн гүйцэтгэх захирал:
- Олж байгаа ашиг бүрийг контент бүтээхэд болон боловсон хүчнээ хөгжүүлэхэд зарцуулж байна
- Бизнесийн мэдээллийн хувьд орон зай байгаа учраас хийхээс өөр аргагүй
- Төрөлжилтийн асуудлыг бүгд ярих ёстой
- Төрөлжилт байхгүй болохоор бүгд мөнгө алдаад яваад байна
- Бүх насныхан үргэлж үздэг телевизийн суваг гарах ямар ч боломжгүй
А.БАЯРБАТ - Медиа Групп ХХК-ийн гүйцэтгэх захирал:
- Телевизийн салбар харьцангуй тогтвортой, гэхдээ өсөх магадлал бага байна
- Оюуны өмчийн асуудлыг шийдвэл бусад асуудал шийдэгдэнэ
- Олон сувгаар явах нь бизнес талаасаа ашигтай
П.БАТТӨР - МедиаХолдинг ХХК- ийн ТУЗ-ийн дарга:
- Боловсон хүчний хүрэлцээ, мэдлэг чадвар хамгийн том асуудал болж байна
- Медиа бизнес тун бүрхэг, өндөр зардалтай, хүнд салбар
- Хүний хүчин зүйлээс шалтгаалдаг учир хүнээ сайжруулах нь зайлшгүй юм
- Нэг талаас мөнгө олдог бизнес хэдий ч нөгөө талаас уламжлалыг, соёлыг түгээдэг хэрэгсэл учраас хариуцлагатай хандах ёстой
- Төр энэ салбарыг дэмжиж, НӨАТ-ын татварыг хүртэл байхгүй болгож болно
- Харин хөнгөлөлт үзүүлснийхээ төлөө хатуу шаардлага тавих хэрэгтэй
- Чанартай, цөөн тоглогч үлдэх эсэхийг ҮЗЭГЧИД шийднэ