Хагас боловсруулсан арьс ширийг Итали, Турк, БНХАУ-д экспортолдог “Монгол Шевро” ХК 2016 онд хоёр тэрбум 69.4 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Орлогын үзүүлэлт өмнөх оноосоо 61.8 хувиар буурсан байна. “Монгол Шевро” компани дотоодын зах зээлд гүн боловсруулсан арьс шир борлуулдаг.
Мөн савхин дээл, цамц үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хоногт 4000 ширхэг хонь, ямааны арьс 1000 ширхэг үхэр сарлагийн арьс боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэрийн 2016 оны жилийн эцсийн ашгийн үзүүлэлт борлуулалт өмнөх оноос танасантай уялдаад хоёр дахин буурсан байна. 2015 онд тус компанийн цэвэр ашиг 46.8 сая төгрөг байсан бол 21.4 сая төгрөг болж буурсан байна.
М. Дэлгэрмаа