АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 оны төсвийн төсөлд батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлж, Засгийн газрын бусад зарцуулалтыг танахаар тусгасан байна. Дональд Трамп пүрэв гарагт 2018 оны санхүүгийн жилийн төсвийн төслөө Конгресст албан ёсоор танилцууллаа. Тэрбээр батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын зарцуулалтыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын агентлаг, бусад төсөл хөтөлбөрүүдийн төсвийг "түүхэн" хэмжээгээр бууруулахаар төлөвлөөд байгаа юм.
Тухайлбал, Төрийн Департментын зардлыг 2016 оны түвшнээс 28 хувиар, хөдөө аж ахуйн яамны зардлыг 29 хувиар, хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагийн зарцуулалтыг 30 орчим хувиар танахаар тооцжээ. Мөн олон улсын тусламж, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн зарцуулалтыг бууруулахад анхаарч байгаа аж. Түүний хувьд өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалын үеийн "зөөлөн хүчний" бодлогын санаачилгуудад зарцуулж байсан шаардлагагүй зарцуулалтыг танаж, кампанит ажлынхаа үеэр дэвшүүлж байсан "Америк нэгдүгээрт" гэсэн бодлогыг засаглалдаа хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажээ.
Түүнчлэн Дональд Трамп дэлхийд батлан хамгаалах салбарын зарцуулалтаараа тэргүүлдэг АНУ-ын батлан хамгаалах салбарын төсвийг 10 хувиар нэмэхээр төсвийн төсөлд тусгасан байна. АНУ батлан хамгаалах салбарын төсвөө 10 хувь буюу 52 тэрбум ам.доллараар нэмэгдүүлбэл 2018 онд тус улсын батлан хамгаалахын зарцуулалт 571 тэрбум ам.долларт хүрэх юм. Үүнээс гадна Дотоодын аюулгүй байдлын яамны төсвийг долоон хувиар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.
Хэдийгээр дотоодын зарцуулалтыг танаж, батлан хамгаалахын төсвийг огцом нэмэгдүүлж байгаа ч цаашид төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй гэдгийг тэрбээр дурдсан байна. Учир нь Дональд Трамп үүнийг кампанит ажлынхаа үеэр амлаад байсан юм. Амлалтаа биелүүлэхийн тулд дотоодын болон гадаадын тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийг өмнөх Ерөнхийлөгч нарын засаглалын үед байгаагүй их хэмжээгээр бууруулахыг зорьж байна.
Мөн хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламж, үйлчилгээний хэмжээ ч үүнийг дагаад буурна гэж шинжээчид үзэж байгаа юм. Энэ талаар "АНУ-ын ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд бид хүндхэн сонголтуудыг хийх ёстой. Учир нь бид энэ арга хэмжээг авахыг урт хугацаанд хойшлуулсаар ирсэн. Хэдий хугацаа хожимдсон ч гэлээ шаардлагатай хөрөнгө оруулалт байх болно" гэж Дональд Трамп мэдэгдлээ.
Б. Ариунболд