Технологи, хувцас загварын хоёр салбарын хоорондын ялгаа улам бүдгэрсээр. Брэндүүд, загвар зохион бүтээгчид технологид суурилсан загвар бүтээхийг эрмэлзэж, Амазон тэргүүтэй технологийн компаниуд ч энэ салбарыг сонирхож эхэлжээ.
Тэгвэл SXSW наадмын үеэр Intel-ийн зүүдэг төхөөрөмжийн салбарын дэд ерөнхийлөгч Сандра Лопец “Бид хувцас загварын салбарт технологи шингээсэн бүтээгдэхүүн гаргах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэжээ.
Энэ нь Intel гэдэг даашинз, өмд, цамцны брэнд гарахын оронд хэн нэгэн алдартай брэндийн хувцасны шошго дээр “Дотор нь Intel бий” хэмээх бичиг хадна гэсэн үг юм.
Зөвхөн хувцсанд шингээхээс гадна өнгөрсөн жилийн Нью Йоркийн загварын долоо хоногийн үеэр Intel компани тайзан дээрх алхааг VR технологийн тусламжтай шууд дамжуулж байсан туршлага бий.
Түүнчлэн Швейцарын цаг үйлдвэрлэгч Tag Heuer-ийн ухаалаг цагийг бүтээхэд Intel томоохон үүрэг гүйцэтгэсэн. Лопец “Загварын салбарын шилдгүүдтэй хамтран ажиллаж, технологи, хувцас загварын хоорондын ялгааг үгүй болгохыг бид зорьж байна” гэжээ.
Үүний цаад зорилго нь “Өөрсдийн технологийг илүү жижигхэн, илүү хурдтай, илүү бага эрчим хүч зарцуулдаг болгож хамтрагч байгууллагуудаа амжилтад хүргэх юм” гэж тэрээр өгүүлсэн аж.