Sony компанийн авсан шинэхэн зохиогчийн эрхийн баримтад гар утас хооронд цэнэг дамжуулах технологийн тухай дурджээ. NFC-д суурилах энэхүү технологи нь нэг төхөөрөмжөөс нөгөө төхөөрөмж рүү утас ашиглахгүй цэнэг дамжуулах юм.
Гэхдээ компани патентдаа гар утас гэж тусгахын оронд “Зөөврийн цахилгаан бараа” гэж бичжээ. Whatafuture анх энэ патентын талаар мэдээлсэн бөгөөд утасгүй, зөөврийн зай хураагуур/Power bank/ байж магадгүй гэж таамагласан аж.
Харин Gizmodo-д бичсэнээр утас хооронд цэнэг дамжуулах тохиолдолд дамжуулж буй утас их хэмжээний цэнэг алдах юм. Тэгэхээр хэн нэгний утас руу цэнэг дамжуулахын тулд өөрийнхөө утасны цэнэгийг хоосолно гэдэг утгагүй хэрэг. Харин зөөврийн зай хураагуур гэдэг илүү тохиромжтой байж болох юм.
Sony өөрөө яг энэ технологио хөгжүүлж, үйлдвэрлэх эсэх нь тодорхойгүй. Гэхдээ ийм технологи бүхий гар утас худалдаанд гарахад тэр нь Sony-ийн нэрийн дор байх нь ойлгомжтой.