MIBG компанийн захирал А.Билгүүн “Монгол алт 2017” чуулганд оролцон, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжуудыг танилцуулав. Тэрээр өмнө нь Канадын Торонто хотод энэ чиглэлээр ажилласан туршлагатай.
Хөрөнгийн зах зээл 24 цагийн турш тасралтгүй ажилладаг, хурдацтай даяарчлагдаж буй зэрэг олон онцлогтой. Мөн гадаад, дотоодын компани гэх зааг, ялгаа улам бүдгэрсээр байгаа аж.
Сүүлийн жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт ихээхэн буурсан. Өнгөрсөн хугацаанд манай улсад оруулсан хөрөнгө оруулалтын дийлэнхийг оффшор бүсээс оруулжээ. Иймд бид хөрөнгөө оруулж буй бодит эздийг нь тэр бүр мэдэж чаддаггүй. Харин хөрөнгийн зах зээлд эсрэгээрээ буюу ТУЗ-ийн гишүүд, захирлуудын талаарх бүх мэдээлэл ил тод байдаг. Тухайн компанийн талаарх мэдээллүүд хэдий чинээ ил тод нээлттэй байна, төдий чинээ төрийн болон ТББ-уудын шахалт, дарамтад орох нь буурдаг аж.
Иргэдийн дунд байдаг, түгээмэл буруу ойлголтыг эдийн засагч А.Билгүүн илтгэлийнхээ үеэр онцлов. Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох нь зардал багатай гэж олон хүн ярихыг та ч бас дуулсан байх. Тэгвэл Нью-Йорк, Торонто зэрэг олон улсын хөрөнгийн захуудад хувьцаа гаргахад нийт санхүүжилтийн дунджаар 10-15 хувь, эрсдэл өндөр төсөл бол 20-25 хувьтай тэнцэх зардлыг төсөл хэрэгжүүлэгч төлдөг байна.
Өнгөрсөн онд аль улсууд хөрөнгийн зах зээлийн давуу талыг илүү ашиглан, санхүүжилт татаж чадав? Хувьцаа, бонд, үнэт цаас гарган, татан төвлөрүүлсэн нийт хөрөнгийг бүс нутгаар нь харвал
- Ази, Номхон далайн орнууд 53 хувь
- АНУ 17 хувь
- Европ 23 хувь гэсэн харьцаатай байна.
Эндээс харахад Азийн орнууд, тэр дундаа Шанхай, Хонконг, Токиогийн хөрөнгийн биржүүд маш идэвхтэй ажиллаж байгаа аж. Гэхдээ гаднаас хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж буй, уул уурхайн компаниудад Канадын Торонтогийн хөрөнгийн бирж илүү тохиромжтой гэж А.Билгүүн зөвлөв. Учир нь тус бирж дээрх компаниудын үнэлгээ бусад биржүүдийнхтэй харьцуулахад ихээхэн өндөр байгаа юм. Торонтогийн араас Австрали, Лондоны биржүүд хүч түрэн орж ирж байгааг ч дуулгав.
Иргэдийн дунд байдаг, түгээмэл буруу ойлголтыг эдийн засагч А.Билгүүн илтгэлийнхээ үеэр онцлов. Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох нь зардал багатай гэж олон хүн ярихыг та ч бас дуулсан байх.
Манай улсад үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ ресурс” компани 13 сая, “Занаду Майнс” 9 сая ам.долларыг Торонтогийн хөрөнгийн биржээс амжилттай босгож чадсан байна. Хайгуулын зардал хайж буй төслүүд тус биржээс хөрөнгө татах боломж илүү өндөр гэнэ.
Австралийн хувьд манай улстай нэг цагийн бүсэд оршдог нь давуу тал юм.
АЙДАС НЭМЭГДЭХЭД АЛТАНД ХӨРӨНГӨ ОРУУЛДАГ
Өнөөдрийн байдлаар Монгол банк нэг гр алтыг 97.031 төгрөгөөр худалдаж авч байна. Олон улсын зах зээлд алтны үнэ тогтоход манай улс ямар ч оролцоогүй. АНУ-д Доналд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдон, Хойд Солонгосын зүгээс аюул заналхийлэл хийх нь улам олширч, ОХУ барууны орнуудтай ил далд дайсагналцах болсон зэргээс харахад геополитикийн байдал тогтворгүй байна. Олон нийтийн дунд айдас хүйдэс нэмэгдсэн үед алтыг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглах нь түгээмэл байдаг жишиг тогтжээ.
РОБЕРТ ФРИЙДЛАНД АЛСЫН ХАРААГАА АМЖИЛТТАЙ ХУДАЛДСАН БИЗНЕСМЭН
2009 онд Засгийн газар “Оюутолгой” компанитай хөрөнгө оруулалтын гэрээг анхлан үзэглэсэн. Үүний дараа олон улсын хөрөнгө оруулагчдын хараа Монгол руу бэлчих болж, дийлэнх нь уул уурхайн салбарыг онилсон юм. Үүнд “Оюутолгой” компанийн захирал Роберт Фрийдланд багагүй үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр Оюутолгой төслийн нөөц, давуу тал, ирээдүйд бүтээх баялгийн талаар илтгэл тавих бүрт танхим дүүрдэг байсан байна.
Фрийдланд бизнесийнхээ алсын харааг амжилттай борлуулж, Монгол Улсыг ч сурталчилж чаджээ. Тэгэхээр гадны хөрөнгийн биржээс санхүүжилт татахаар төлөвлөж буй компаниуд алсын хараагаа зөв тодорхойлсноор хөрөнгийн биржид шинээр хувьцаа гаргасан олон мянган компаниас ялгарах юм.
Төслийн санхүүжилтэд шууд нөлөөлдөг бас нэг үзүүлэлт нь ордын нөөц. Нөөц их байх тусам хөрөнгө оруулагчдын сонирхол дагаад өсдөг аж. Уул уурхайн салбарынхан үүнийг “Агуулга бол хаан” гэж тодорхойлдог байна. Тэгвэл манай улс уул уурхайн салбарт өрсөлдөх чадвараараа хаана явна вэ?
Ашиглалтын зардлын хувьд дундаж гэсэн ангилалд багтдаг. Учир нь гол худалдан авагч болох БНХАУ-тай хиллэдгийн зэрэгцээ олборлолтод шаардлагатай техник хэрэгслийг ч тус улсаас хямд үнээр худалдан авах боломжтой. Гэвч татварын хувьд тийм ч таатай орон биш болох эрсдэл бий. Учир нь 2019 оны нэгдүгээр сараас эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувьд хүргэх (одоо 2.5 хувь) хуулийн орчинтой. Мөн олон улсын зах зээлд алтны үнэ өсвөл олборлогчид дахин 5 хувийн татвар төлөх юм. Эдгээр заалтыг Засгийн газар хүчин төгөлдөр мөрдөж эхлэх эсэхийг гадны хөрөнгө оруулагчид одооноос сонирхож эхэлжээ.
Иймд өөрсдөөс шалтгаалах хүчин зүйл болох татварын орчныг хэрхэн шийдвэрлэхээс алтны салбарын хөрөнгө оруулалт шууд хамаарна гэдгийг хөрөнгийн зах зээлийн шинжээч А.Билгүүн онцлов.