Жим Брунсден, Алекс Баркер Европын холбооноос тайван журмаар гарах нөхцөлийн дагуу Европын шүүхийн шийдвэрийг дагахыг Их Британиас шаардлаа. Европын парламентын удирдах гишүүдийн боловсруулж буй тогтоолд Их Британийг Европын холбооноос гарах горимд хориг тавих, үгүйсгэх эрхийг парламентад олгох тухай заажээ. Мөн ирээдүйн худалдааны харилцааны мөн чанарыг мэдэх эрхтэй гэв.
Гишүүд шинэ тогтоолыг ирэх сард, 50 дугаар зүйлийг зарлахтай давхцан батална гэж ажиглагчид таамаглаж буй. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Туск Их Британиас ирүүлэх аливаа сүрдүүлэг биеллээ олохгүй гэжээ. Энэ мэт хоосон үгс яван чангарч байна. Тэрбээр “Тохиролцохгүй байх нь Их Британид сайн, холбоонд муу гэх мэтээр сүрдүүлж байна.
Үнэн хэрэгтээ тохиролцохгүй байх нь хэн хэндээ муу, ялангуяа Их Британид. Учир нь тохиролцохгүй бол хэд хэдэн асуудал шийдэгдэхгүй хэвээр үлдэнэ” хэмээлээ. Их Британийн Ерөнхий сайд таагүй тохиролцоо хийснээс гарч явсан нь дээр гэдгээ мэдэгдсэн. Харин Гадаад хэргийн сайд Борис Жонсон Их Британи тохиролцоо хийхгүй ч алзахгүйг хэлжээ. Хатагтай Тереза Мэй хуулийн удирдлагаа гартаа авч, Европын шударга шүүхийн Их Британи дахь эрх мэдлийг төгсгөх амлалт өгсөн.
Дипломатчид Брекситийг тойрсон улс төрийн хэлэлцээг хамгийн түвэгтэйгээр нэрлэсэн. Харин эдийн засгийн комиссын танилцуулгад Европын шударга шүүхийн үүрэг, Европын холбооны дүрэм журмын бүрэн бүтэн байдлыг цохон тэмдэглэжээ. Шилжилтийн тохиромжтой зохицуулалт тодорхой, удаан хугацаанд үргэлжлүүлэх боломжтой байх ёстой гэж комисс үзэж байна. Мөн санхүүгийн зах зээлийг арагш татахгүй байхад анхаарах нь зүй гэв.
Парламентын гишүүд бусад асуудалд ч хатуу байр сууринаас хандахаа мэдэгдсэн. Эдийн засгийн комиссын тайланд Их Британи Европын холбооны аливаа татварын дүрэм журмыг үргэлжлүүлэн баримтлах тухай заажээ. Түүнчлэн Их Британи Европын холбооны төсөв, Хөрөнгө оруулалтын банкны үүргээ хүндэтгэх хэрэгтэй.
Европын холбоо Их Британийн парламент 50 дугаар зүйл буюу холбооноос гарах хоёр жилийн хугацааг эхлүүлэх эрх мэдлийг Засгийн газарт олгосон тэр долоо хоногоос бэлдэж эхэллээ. Парламент дахь талуудын удирдагчид Их Британийг 50 дугаар зүйлийг эхлүүлсэн хойно тогтоолоо батлахаар зэхэж байна.