Бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулсан уулзалт, зөвлөгөө энэ сарын 24-ний 18.30 цагт “Интерном” номын дэлгүүрийн төв салбарт болно. Швейцар улсын Тургау хотын Багшийн дээд сургуулийн Сэтгэл судлал, заах аргазүйн тэнхимийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч, доктор профессор Дамиан Миллер эцэг, эхчүүдтэй уулзаж, зөвлөгөө өгөх юм.
Бага ангийн хүүхдэдээ сурахад нь хэрхэн тусалж дэмжих, харилцаа хандлага тань зөв, эсэхийг мэдмээр байвал швейцар мэргэжилтэн зөвлөөд өгнө. “Хүүхдийг бага ангид нь зөв дэмжиж, сурах арга барилаа олоход нь тусалбал амьдралынх нь замыг зөв нээж өгөх хамгийн том хөрөнгө оруулалт болно. Учир нь хүүхэд бага ангид зөвхөн уншиж бичиж сурдаггүй.
Сурах арга барил эзэмшиж, сурах арга хэвшил нь тогтож, бусадтай хамгийн ихээр харилцаж, нийгэмшиж эхэлдэг. Олон хүүхдийн хувьд сургууль бол гэр бүлийн орчноос хальж, танихгүй олон хүүхэд, хүний дунд орох нийгэмшлийн анхны үе шат болдог. Энэ үед нь хүүхдийг зөв дэмжиж, сурах идэвх сонирхолтой болговол амжилттай сурч, мэргэжил боловсролыг сайн эзэмших, амжилттай ажиллаж, сайхан амьдрах суурь нь болно” гэж Швейцариас ирсэн багш, профессор Дамиан Миллер ярилаа.
Энэ уулзалт, зөвлөгөө үнэ төлбөргүй хүссэн хүн бүр очиж, илэн далангүй ярилцаж мэдэхийг хүссэн зүйлсээ тодруулан асуух боломжтой юм.
ДОКТОР, ПРОФЕССОР ДАМИАН МИЛЛЕРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Боловсрол:
Цюрихийн их сургуульд сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, иргэний эрх зүй сурсан
Ажлын туршлага:
Бага, дунд, мэргэжлийн сургуулиуд, Цюрихийн их сургуулийн Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны институтийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан мэргэжилтэн
Эрхэлсэн ажил:
Тургаугийн Багшийн Дээд Сургуулийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн багш, эрхлэгч