-ТОМИЛОЛТ-
Япон Улсын Гадаад хэргийн яамны урилгаар арлын орноор зочилсон ээлжит тэмдэглэлээ уншигч танд хүргэж байна. Өвлийн сүүл сард Их наран улсаар зочилж, олон газартай танилцсаны нэг нь тус улсын Батлан хамгаалахын их сургууль.
Канагава мужид байрлах тус сургууль нийт 650 мянган м2 талбайг эзлэн оршдог. Нийт 44 барилгаас бүтэх тус сургуульд энэ жил 1900 оюутан суралцаж байна. Үүнээс арван нэгэн орны 115 гадаад сонсогч батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг. Тэдний дунд эх орноо төлөөлөн суралцаж буй 13 Монгол сонсогч бий.
Гадаадын 115 оюутан таван жилийн хугацаатай суралцдаг бөгөөд эхний жил хэлний бэлтгэл хийж үлдсэн дөрвөн жилд нь үндсэн ангид суралцдаг. Хоёрдугаар дамжаанд ортлоо хатуу дэглэмтэй бөгөөд амралтын өдрүүдэд ч оюутны хотхоноос гардаггүй. Харин гуравдугаар дамжаанд орох юм бол чөлөө аваад амралтын өдрөөр гарах боломжтой байдаг аж.
“40 жилийн өмнө Тайландаас анхны гадаад оюутан ирснээс хойш өдгөө 11 улсаас Засгийн газрын солилцооны хөтөлбөрөөр оюутан элсүүлж байна.
Улс орны ёс заншил өөр учраас энэ тал дээр манай сургууль анхаарал хандуулдаг. Шашин шүтлэгээс эхлээд хоол хүнсний асуудлыг ч чухалчлан үзнэ.
Япон хэлийг А-гаас эхлэн заалгаж, нэг жилийн дараа бусад улсын оюутнуудтай зэрэгцэн хичээлд суухын тулд гадаад оюутнуудаас нөр их хөдөлмөр шаарддаг. Хичээл хүнд учраас оюутны хотхоноос оюутнууд зугтах ч тохиолдол гардаг.
Монгол оюутнуудын хувьд Япон оюутнуудаас ч илүү сайн суралцдаг оюутнууд байхад бага зэрэг асуудалтай нь ч бий. Монголчуудын хувьд идэвхтэй харилцаа үүсгэж чаддаг нь давуу тал болдог гэдгийг тус сургуулийн Олон улсын харилцааны танхимын профессор Мияасака Наофүми онцолж байлаа.
Батлан хамгаалахын их сургуулийг төгссөн гадаад оюутнууд өөрийн улсдаа очиж цэргийн удирдах түвшний ажилтан болдог бөгөөд үүнд нь нийцүүлэн тус сургууль сургалтын болон бусад чиглэлээр оюутан нэг бүрд гойд анхаарал хандуулдаг юм байна. 1953 оны дөрөвдүгээр сарын 1-нд анхны 400 оюутнаа элсүүлсэн тус сургууль хуурай замын зэвсэгт хүчин, тэнгисийн цэрэг болон агаарын хүчний өндөр чадавхи бүхий удирдагч нарыг бэлтгэдэг.
Сургалтын олон төрлийн бааз, лаборатори, дотуур байр, нислэгийн талбайгаас гадна бассейн, рэгби, хөлбөмбөг, бэйсбол зэрэг олон төрлийн спорт цогцолбор, сургуулийн нэрэмжит музей хүртэл энэ сургуульд байдаг нь сонсогчдыг бүрэн утгаар нь хөгжүүлэх боломжийг олгожээ.
Зөвхөн номын сангийн тухайд онцлоход гурван давхар уншлагын танхимд дотоод гадаадын 700 мянга гаруй сурах бичгийг ашиглах боломжтой гээд бодохоор сурах орчныг гайхалтай бүрдүүлсэн гэж болно.

Зарим улсаас ирж буй оюутнууд дунд сургуулийн мэдлэггүй байдаг учраас хэлний хичээлээс гадна суурь боловсрол хүртэл олгодог гэдгийг Мияасака Наофүми хэлж байсан. Гаднаас оюутнууд суралцахаас гадна Япон оюутнууд АНУ, БНСУ, Герман, Франц, Англи зэрэг орнуудад суралцаж, олон улсын хурал зөвлөгөөнд ч идэвхтэй оролцдог байна.
Батлан хамгаалахын их сургуульд суралцаж буй япон оюутнууд нь төлбөр төлдөггүй бөгөөд төрийн албан хаагчийн статустайгаар цалинтай суралцдаг нь мөн анхаарал татаж байв. Ийм боломж олгохын хэрээр суралцаж буй оюутнууддаа өндөр шаардлага ч тавьдаг байна.
06.00 цагт босч цэвэрлэгээ хийхээс эхлэн олон зүйлд суралцаж буй Монгол оюутнуудын төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.
Ц.ЧИНГҮҮНБОЛД: МЭРГЭЖЛЭЭРЭЭ ТӨДИЙГҮЙ ХУВЬ ХҮН ТАЛААСАА ОЛОН ЗҮЙЛ СУРСАН
Япон улсын Батлан хамгаалахын их сургуулийн Эдийн засаг, улс төрийн ангийн гуравдугаар дамжааны оюутан Цогтгэрэлийн Чингүүнболд бол тэдний нэг. Одоо 22 настай тэрбээр 2012 онд Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуульд элсэн орсон бөгөөд нэгдүгээр курсээсээ Япон улсад суралцаж байна.
-Эрэгтэй хүүхэд бүр л багадаа цэргийн хүн болно гэж мөрөөддөг болов уу. Таны хувьд яагаад энэ мэргэжлийг сонгон суралцах болов?
-Хүнд ёсолж, ёсолгоо авах тэр мэдрэмж их гоё санагддаг юм. Манай улсын хувьд олон оронд энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж байна. Цаашид ч олон улсад манай батлан хамгаалахын салбарын оролцоо чухал байх болов уу. Энэ тал дээр би юу хийж чадах вэ гэдэг бодлыг тээж энэ салбарыг сонгосон.
-Дөрвөн жил энэ сургуульд суралцаж байна. Давуу талыг нь юу гэж хардаг вэ?
-Нэгдүгээрт орчныг онцолно. Та танилцсан болов уу. Сургуулийн сургалтын бааз, орчин нөхцөл үнэхээр сайн. Сонсогчид дөрвөн бательеонд хуваагдан суралцдаг. Сургалтаас гадна клубийн систем буюу хичээлээс гадуурх үйл ажиллагаа үнэхээр давуу. Хичээлээс гадна цэргийн бэлтгэл, биеийн тамирын клубт заавал хамрагддаг. Тулгуур гурван багана болох спортоор хичээллүүлдэг. Миний хувьд боксын клубт хичээллэдэг. Хичээл 16.30 цагт тарлаа гэхэд тарсны дараа хоёр цаг орчим заавал клубтээ хичээллэх ёстой. Нэг клубт орсон бол төгстлөө тухайн чиглэлээр л дагнан хичээллэдэг. Клубт биеэ хөгжүүлж, чадвараа нэмэгдүүлэхээс гадна тодорхой албан тушаал эрхэлдэг нь их зүгээр санагддаг. Клубын ахлагч, санхүү, олон нийт, тэмцээн уралдаан хариуцсан гэх мэт албан тушаалтай. Энэ нь удирдах, зохион байгуулах зэрэг чадварыг бас олгох туршлага болдог гэж би боддог юм. Миний хувьд клубынхаа санхүүг хариуцдаг. Хоёрдугаар бательеоны сар бүрийн клубын мөнгийг хариуцан хурааж авдаг гэсэн үг. Тэмцээн уралдаанд оролцох, клубтээ шинэ зүйл худалдан авах гэх мэтэд зарцуулдаг.
-Хэлний бэлтгэлтэйгээ нийлээд гурван жил амралтын өдрүүдэд ч хотхоноосоо гардаггүй юм байна. Энэ нь сайн суралцахад их давуу тал болдог болов уу?
-Би Монголд сурч байхдаа дотуур байранд байж үзээгүй л дээ. Долоо хоногт хоёр удаа нэгдэлтэй бусад үед энгийн оюутан шиг л байсан. Харин энд бол өөр. 08.30-16.30 хүртэл хичээлдээ суугаад, клубтээ хичээллээд, хоолоо идээд, оройн нэгдэлд ороод 19.40-22.00 цаг хүртэл хичээл давтдаг.
Хичээл давтах үеэр жижүүр оюутан, офицерууд шалгадаг. Тэр үед гар утас хэрэглэхийг хориглож, нэг газар бөөгнүүлдэг гэх мэтчилэн хичээлийн тал дээр нэлээн чанга. Нэг давуу тал нь биднийг гадаад оюутан гэж хардаггүй, ялгадаггүй. Энд суралцаж байгаа япон оюутнуудтай яг адилхан хичээл, сургалт, сургалтын гадуурх үйл ажиллагаанд оролцдог.
-Япон хэлийг энд ирээд сурсан уу? Ханзаас эхлээд мэргэжлийн хичээл япон хэл дээр үзэхэд хэр байв?
-Бид 152 кредитээр төгсөх ёстой. Гадаад оюутнуудын хувьд нэг жил хэлний бэлтгэл хийгээд шууд япон оюутнуудтай зэрэгцээд хичээл үзнэ гэдэг эхний хоёр жилд хүнд байдаг. Гэхдээ хичээвэл тэдэнтэй зэрэгцэх боломж бий. Эхний хэдэн жил зав гарвал л япон оюутнуудын өрөөгөөр тойроод л “Энэ юу юм, тэр юу юм” гээд л асуугаад явдаг байсан. Дээд курсынхан маань ч их шахдаг байсан. Ганц жил япон хэл үзэх учраас сайн сур гэдэг байв. Бид 22.00 цагаас хойш унтдаг юм. Гэхдээ 14.00 хүртэл цаг сунгаж хичээл хийж болно л доо. Эхний нэг жилд шалгалтын өмнөх долоо хоногуудад өдөрт дөрвөн цаг л унтдаг байсан. Бүх юм цагаар болохоор нормонд орчихоор гэхдээ ядардаггүй юм билээ. 06.00 цагт бүрээн дуугаар босох ёстой байдаг юм. Тэгэхээр яаж ч орой унтсан автоматаар 05.58 гэхэд сэрчихдэг.
Одоо бол миний хувьд кредитээ тооцоод үзэхэд төгсөхөд хангалттай болчихсон байгаа. Дараа жилийн өдийд бид дипломоо хамгаална. Тэгэхээр би одоо ямар сэдвээр, ямар багш дээр дипломоо хийх вэ гэдгээ сонгох үе ирчихлээ.
-Сургалтаас гадна хувь хүн талдаа юуг сурав?
-Япончуудын хувьд энгийн иргэд нь цаг барих тал дээр их мундаг. Тэгэхээр манай салбарынхан бол бүр чанга. Цэргийн сургууль учраас бид минутаар бус секундээр л ярина. Анх 30 секунд хоцроход түүний хэр чухал вэ гэдгийг ойлгуулахын тулд цаг надад тайлбарласан. Тэвчээртэй зан их чухал. Дайн, гамшиг үзсэн хүмүүс их тэвчээртэй, тайван байдаг юм шиг. Бас япончууд байгальд их хайртай ард түмэн. Ёс жаяг, хөдөлмөрч байдал нь энэ орны хөгжилд их хувь нэмэр оруулсан юм шиг. Уйгагүй, хөдөлмөрч, тэвчээртэй байхын зэрэгцээ байгаль дэлхийгээ хамгаалахад суралцсан.
-11 улсаас оюутан суралцдаг юм байна. Хамгийн сайн нь аль улсынх вэ?
-Тайландын оюутнууд их сайн. Жилд таван оюутан ирдэг. Ирэхээсээ өмнө япон хэлийг сайтар судалсан байдаг юм билээ. Гэхдээ бид нар дутахгүй ээ. Гадаадад сурах Монголд сурах ялгаатай л байх. Гэхдээ хаана ч байсан тууштай байж чадвал зорилгодоо хүрч чадна л гэж боддог.
Н.ТҮВШИНБАЯР: ХӨДӨӨ АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАНА
Нэргүйн Түвшинбаяр Төв аймгийн Зуунмод суманд төрж, өссөн. Аавынхаа мэргэжлийн өвлөн батлан хамгаалахын чиглэлээр Япон улсад амжилттай суралцаж буй тэрбээр энэ жил сургуулиа төгсөж, эх орноо зорих юм. Багаасаа л цэрэг эрчүүдийг харж, бахдаж явсан Н.Түвшинбаяр сургуулиа төгсөөд Батлан хамгаалахын их сургуульд элсэн оржээ. Ингээд хоёрдугаар курстээ Япон улсад суралцах эрхтэй болжээ.
-Удахгүй сургуулиа дүүргээд эх орондоо очно. Та хаана ажиллахаа шийдсэн үү?
-Төгсөж очоод юун түрүүнд Батлан хамгаалах яаманд илтгэлээ өгнө. Ер нь бол төгсөгчдийг хуваарилдаг л даа. Гэхдээ санал сонсох сураг дуулдсан. Би хөдөө, тэр тусмаа хол аймагт ажиллах хүсэлт тавина гэж бодож байгаа.
-Таныг сүмо бөхөөр олон тэмцээнд амжилттай оролцсон гэж сургуулиас нь тодорхойлж байна лээ.
-Би Монголд байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан. Энд ирээд хичээллэх гэсэн ч амралтын өдрүүдэд ихэвчлэн тэмцээнтэй байдаг учир хичээл хийх цагаас маань хумслах байх гээд сүмогийн клубт орсон. Дөрвөн жил сүмогоор хичээллэж, олон тэмцээн уралдаанд орсон. Гэхдээ тийм олон шагнал байхгүй ээ. Анх шинэ элсэгчдийн дунд жин хамаарахгүй бүх улсын аваргад оролцоод гуравдугаар байранд орсон. Өрсөлдөгч маань 100 гаран кг жинтэй байсан учраас яаж ч чадалгүй гуравт орсон. Харин дараа нь хоёрдугаар дамжаандаа 65 кг жингийн тэмцээнд Зүүн Японд мөнгөн медаль, улсын аваргад хүрэл медаль хүртсэн. Түүнээс хойш хичээл ихтэй байдаг учраас тэмцээнд тэр бүр орох боломжгүй болсон.
-Гадны улсад суралцаад төгсөж буй оюутнууд эх орондоо хийж хэрэгжүүлье гэсэн санаа өвөртлөөд буцдаг болов уу?
-Манай улсын хувьд цэргийн салбарынхан олон оронд суралцаж байна. Харин Япон улсын хувьд анхны Монгол оюутан 1999 онд элсэж байсан. Тэгэхээр төгсөгчдийн тоо төдийлөн их биш.
Гэхдээ өмнөх төгсөлтийн ах нартай болон хамт ирсэн гурван сонсогчтойгоо энд олж авсан мэдлэг мэдээллээ, хэрэгжүүлэх боломжтой зүйлсийг хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Монголд эхний хоёр жил сургуульдаа байрладаггүй. Тэгвэл энд төгсөн төгстлөө дотуур байранд байдаг нь их давуу талтай. Дээр нь хувь хүн талаас нь хөгжүүлэх боломж маш их байдаг. Энэ бүхнийг хэрэгжүүлэх боломжийг хайна гэж бодож байна. Японд ирсэн бол хамгийн эхний мөрдөх зүйл бол цаг баримтлах. Үүнийг ч дээд дамжааны ах нар маань хэлдэг байсан. Түүнээс гадна харилцааны тал дээр хүн талаасаа их олон зүйл сурсан гэж боддог. Энэ бүхнээ л амьдралд хэрэгжүүлэх хүсэл тээж байна даа.