Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов


2017-03-19 12:15 GMT+8

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн танилцуулга” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хийсэн юм. Тэрбээр танилцуулгадаа, өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиас гадна Гаалийн тухай, Татварын ерөнхий хууль, Өрсөлдөөний тухай зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байна.

Энэ нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, журмаар хүний эрхийг хязгаарлах зэргээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг хангах явдал гажуудах нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд дээрх асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үзэж, зөрчлийг шалган тогтоох ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандартад оруулж хуульчлах зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, гэрээний суурь зарчимд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсныг дурьдлаа.

УИХ-ын гишүүн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зөрчилд хамааруулахаар томъёолсон 600 гаруй нэр төрлийн зөрчлийг үйлдсэн этгээдийг шалган шийдвэрлэж, шийтгэл ногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм” гэж онцоллоо.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн сонгууль 39 хоногийн дараа болно. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлохоор заасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй. Иймд УИХ 65-аас доошгүй хоног гэсэн хугацааг өөрчлөхөөр зэхэж байна. Таны бодлоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг асуух ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр хамт зохион байгуулах нь зөв үү?
Нийт 264 санал өгсөн байна.

Дээшээ