Өнөөдөр болох үйл явдлууд

Б.Эрмүүн GoGo.mn

2017-03-20 08:54 GMT+8

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэе.

09.00 цагт
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ-ын байранд “Монгол Улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” арга хэмжээ эхэлнэ.

11.00 цагт
Тусгаар тогтнолын ордоны 3 давхарт "20-р зууны Монголын уран зохиол" номын нээлт болно.

11.00 цагт
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 11 цагаас /3-р сарын 20/ Хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт
Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд МҮЭСТО-нд нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулна.

12.00 цагт
MN-Мэдээллийн төвд Монголын неврологийн нийгэмлэгээс энэ сарын 25-нд болох олон улсын Эпилепсийн эсрэг өдөрт зориулж "Эпилепсийн өдөрлөг" зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

17.00 цагт
Эрчим хүчний зохицуулах хорооны байранд мэдээлэл хийж,Монгол Улс “Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөр”-тэй болж буйг зарлаж, гарын үсэг зурна.

18.00 цагт
Шангри-Ла зочид буудлын нэг давхарт Дэлхийн Дауны Өдөрт зориулсан үйл ажиллагаа болно.

GoGo Facebook Хуудас
 
 
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа ирэх долдугаар сард дуусна. Таны бодлоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үүргээ ямар түвшинд биелүүлсэн бэ?
Нийт 3800 санал өгсөн байна.

Дээшээ