Төгссөн сургууль, мэргэжил:
1979 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль
1983 онд ХБНГУ-ын Бернаугийн Yйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургууль тус тус төгссөн
2012 онд Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуулийн Хүндэт доктор цол хүртсэн
Ажилласан байдал:
1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн зааварлагч
1984-1989 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч
1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга
1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн
1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн
1993-1996 онд “Бодь интернэшил” группын ерөнхийлөгч
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга
1999-2000 онд Олон Улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон Улсын Парламентын холбооны Ази- Номхон далайн бүсийн дарга
2000-2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч
2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
2014 онд Олон Улсын Ардчилсан Холбоо (IDU)-ны Ази-Номхон далайн бүсийн Дэд дарга
2014 онд УИХ дахь Монгол-Германы Парламентийн бүлгийн дарга
2015 онд УИХ дахь Монгол-Швейцарийн Парламентийн бүлгийн даргаар сонгогдсон
2016 онд УИХ-ын гишүүн

Эрх баригчид дандаа ялагддаг гэдгийг анзаараарай

УИХ-ын ээлжит чуулган үйл ажиллагаагаа эхлүүлээд жил болох гэж байна. Хэт олонхийн засаглалын эерэг болон сөрөг тал хэр байна?
Манай түүхэнд анх удаа биш л дээ. Ерэн оноос хойш гурав дахь удаагаа хэт олонхийн засаглал тогтож байна. Гэвч олонхдоо дулдуйдсан, хүч хэрэглэсэн, хүчээр түрсэн хандлага өөрчлөгдөхгүй байгаа нь харамсалтай. Нийгэм, соёлын хамгийн чухал үзүүлэлт болсон олонх цөөнхийн харилцан хүндэтгэлтэй харьцаа алдагдаад байгаа нь ардчиллын ухралт, манай нийгмийн эмгэнэл болоод байна.
Эерэг тал алга уу?
Тогтвортой засаг л гэж яригддаг. Хэт олонх байсан 1992-1996, 2000-2004 онд засгийн газрын тэргүүн, гишүүдийг өөрчилж байгаагүй. Үүнтэйгээ адил энэ он жилүүдэд нийгмийн хөгжлийн хувьд ч дорвитой алхмууд хийгээгүй. Хэдийгээр дөрвөн жил тогтвортой засаглалтай мэт харагдавч, хэн нэгнийг удаан хуагцаагаар сайд дарга хийлгэнэ гэхээсээ илүү нийгмийн хөгжлийг бий болгох том алхмууд чухал. Хэт тайвширсан, хоорондоо зохицоод, хуйвалдаад явчихдаг энэ тогтолцоо нийгэмд хохиролтой.
Та БЗД-ийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Ямар хариу өгсөн бэ?
Ганц БЗД-ийн Засаг даргын асуудлыг ч яриагүй юм. Орон нутгийн сонгуулиар Сүхбаатар аймагт АН, МАН-аас нэр дэвшигчид тэнцүү санал авсан. Нэг тойрогт дахин сонгууль болж, Ардчилсан нам ялалт байгуулсан. Гэтэл одоог хүртэл хууль бус засгаа хамгаалаад, олонх болсон ард түмний сонголтыг хүндэтгэхгүй байдал Сүхбаатар аймагт байсаар байна. Бид орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн. Гэхдээ 100 гаруй сумдад ялалт байгуулсан. Энэ бол чамлахааргүй тоо. МАН үүний 70 гаруй хувьд нь бас засаг даргыг нь баталж өгөхгүй байгаа юм. Хүссэн, хүсээгүй энэ бол орон нутгийн сонгуулийн үр дүн, ард түмний сонголт. Гэтэл янз бүрийн арга чарга хэрэглээд засгийн эрхийг өөрийнхөө талд шийдэх алхмыг хийсээр байна. Энэ мэт байдал нь цаашдаа монголын ардчилалд маш хортой. Гэхдээ энэ нь одоо л гарч байгаа үзэгдэл биш. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн бидний алдаа ч бий. Парламентын цөөнхдөө хатуу хандаж, бүлэггүй байлгаж, завсарлагыг нь өгдөггүй байсан. Одоо тэр бүгдийгээ бид өөрсдөө амсаж байна. Энэ нь Монгол Улсад эрх барьж байгаа нам сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрдөггүй байх ёс бус тогтолцоо руу оруулж байна. Ер нь аль ч ардчилсан улсад сонгуулийн үр дүн нэг хүний саналын зөрүүгээр л тодорхойлогддог. Үүнд хэн ч эргэлздэггүй. Амь биш, амьдрал биш ард түмний сонголтыг хүндэтгээд л явна. Монголчууд бид энэ соёлд суралцахгүй бол маш уршигтай. Ерэн оноос хойш долоо, найман удаа сонгууль хийлээ. Нэг зүйлийг ажиглаарай. Эрх баригчид сонгуульд заавал ялагддаг юм. Зарим сонгуульд эрх баригчид луйвардаад, бүх арга чаргаа нэмээд ч...

Та бүхэн шиг хуулиа өөрчилсөн ч?
Бүх аргыг хэрэглэж байсан. Хэзээ ч, нэг ч удаа амжилтад хүрч байгаагүй. Энэ бол ард түмэн гэдэг ухаан дутуу масс биш гэдгийг харуулж байгаа юм. Одоогийн эрх баригчид дараагийн сонгуулиар саналын үр дүн нөгөө туйлд очих нөхцөл бололцоогоо бүрдүүлчихсэн. Гэхдээ хамгийн аюул нь эргээд дараагийн шинэ эрх баригчид өшөөгөө авах, ард түмний ардчилсан сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх ужиг өвчин тусах вий гэхээс их айж байна. Ингэх юм бол улс үндэстнийхээ алс ирээдүйд аюул авч ирэх буруу тогтолцоо бий болно гэсэн үг.
Баянзүрх дүүрэгт болсон үйл явдал толины тусгал гэдэг шиг парламентад цөөнхийн эрх ашиг энэ мэт зөрчигддөг нь жижиг нэгж дээр ингэж тусч буй юм биш биз дээ гэсэн бодлыг төрүүлсэн. Парламентын танхимд цөөнхийн эрх хэр зөрчигддөг вэ?
Эрх баригч намын бүлгийн хурал хаалттай хаалганы цаана, үнэн бодитой мэдээлэл гарах боломжгүйгээр бүх асуудлыг дотроо зохицуулаад явж байна. Энэ нь эргээд ямар үр дагаварт хүргэхийг тааж мэдэхгүй нь. Гэхдээ ухамсартай байж, ардчилсан тогтолцоогоо хүлээн зөвшөөрөх чиглэл рүү яваасай гэдгийг эрх баригчдаас хүсч байгаа юм.
Парламентын цөөнх эрхээ эдэлж чадаж байгаа юу?
Их хумигдсан. Завсарлага авах хугацаа богиноссон, том асуудлууд дээр завсарлага өгөхгүй байх гэх мэтээр хүч хэрэглэсэн зүйлс удаа дараа гарсан. Ингэж өмнөх цаг үеүдээс хамгийн муу жишээг нь зуршил болгоод байгаа нь олонхдоо эргээд хорт үр дагавар авч ирнэ дээ гэдгийг сануулахаас өөр арга алга.
Олны хүчээр магадгүй хуулийг ч огоорон гаргасан шийдвэр бий юу?
Батлагдчихсан, эцсийн найруулга сонсох буюу цэг таслал, үсгийн алдаа байна уу гэдгийг асуугаад хүчин төгөлдөр болох үе шатандаа байсан Эрх зүйн том таван хуулийг олонхоороо хүч түрээд буцаачихаж байгаа юм. Одоо гарч байгаа хүний эрхийн зөрчлүүд үүний л үр дагавар. Шинээр өргөн барьж байгаа хуулиуд нь дандаа шүдгүй арслан болгосон, өөрсдийнхөө сонирхолд нийцүүлсэн. Энэ бол монголын хууль тогтоох түүхэнд маш том хар толбо болж үлдэнэ.

Дотоодын цэргийг байгуулсан нь олонхийн түүхэн алдааны нэг

Та Батлан хамгаалахын сайд байсан хүн. Оны өмнөхөн дотоодын цэргийг дахин байгуулсанд ямар байр суурьтай байгаа вэ. Олонхоор гаргасан шийдвэрүүдийн нэг байх?
Яг л олонхоор гаргасан. Цаг үеийг нь тулгаад, бүлгээрээ хүч түрэн гаргасан шийдвэр. Энэ бол том ухралт. Одоо манай улс Гитлерийн герман шиг олон төрлийн цэрэгтэй, сайд бүхэн зэвсэгт хүчинтэй боллоо. Эрх зүйн тогтолцооны хувьд ерэн оноос өмнөх байдалтай яг л адил байдалд орлоо. Тухайн үед ард түмэн жагсаж байхад “энэ муу хэдэн сахилгагүй хулигаанууд” гээд буудахад бэлэн, дотоодын цэргүүддээ хэдэн долоо хоногоор хичээл зааж, үзэн ядуулаад танк, хуягтаар зэвсэглэж, Туулын бургасанд байршуулаад маргааш нь Тянь ан Миний талбайн хэрэг гарахад бэлэн л байсан. Ухаангүй удирдагч байсан бол Монгол Улс дуусашгүй иргэний дайн эхлэхээр байсан цаг үе. Ардчилсан тогтолцооны хүчээр цэрэг зэвсэг гэдэг зөвхөн гадагшаа байлддаг зүйл гээд дотоодын цэргийг татан буулгасан. Эх орноо хамгаалах, эх оронч хүн хүмүүжүүлэх гэдэг чинь тусдаа зүйл. Гэтэл дотоодын цэргийг дахин байгуулсныгаа “онцгой объектуудыг хамгаалуулна” гэж тайлбарлаж байгаа юм. Тэднийгээ тэгвэл хувийн хамгаалалтын компаниудад хөлсийг нь өгөөд ажиллуул л даа. Зөвхөн үүний төлөө дахиж нэг цэргийн төрөл бий болгоно гэдэг энэ олон жилийн дараа аливаа асуудлыг тайван замаар, ард түмэн шийддэг ололтоосоо бид ухарчихлаа. Олонхийн түүхэн том алдааны нэг.
Гэхдээ танай АН, тэдний МАН гэлтгүй нэг малгайн дор орсон МАНАН олигархи болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
МАНАН гэдэг бол сэтгүүлчийн үг. Угаасаа аль ч оронд аль нэг нь олонх болж чадахгүй бол манан л бүрдэнэ.
Ямар ч сөрөг хүчингүйгээр, хамтдаа нэг халаастай байх нь байдаг л асуудал гэж үү?
Харин наадхыг чинь бол анхнаас нь шүүмжилсэн. Парламентын бүх нам нэгдээд нэг засаг хүртэл байгуулж байсан. Энэ бол буруу. Харин хоёр том нам нийлээд засаг барих нь байдаг л үзэгдэл. Байхаас ч аргагүй. Таны хэлээд байгаа олигархжаад, шударга бус үйл явдал гаараад, төрийн хөрөнгийг хувьдаа завшаад, тендэр хөрөнгө оруулалтыг хувийнхаа эрх ашигт зориулаад ч гэдэг юм уу энэ бол хуулийн асуудал. Түүнээс улстөрийн хоёр том хүчин нийлж, засаг бариад аль аль талынхаа мөрийн хөтөлбөрийн гол асуудлуудыг хамтын гэрээгээрээ зохицуулаад явах нь аль ч улсад байдаг зүйл. Сонгогчдын өгч буй сонголт. Үүнийг гуйвуулаад байсан нь эргээд ардчилалд ухралт болоод байна.
МАН-д магтууштай, АН-д хэрэгжүүлүүштэй ямар зүйл байдаг вэ?
Түрүүнд нь бид “МАН-ын сахилга бат, эв нэгдэл, дарга цэргийн босоо тогтолцоо сайн” гэж ярьдаг байсан юм. Гэхдээ миний хувьд энэ нь үнэхээр сайн уу, үгүй юу гэдэгт эргэлздэг. Харин одоо МАН дотроо зэрэг зиндаагаар харьцдаг нь багассан, олонх, цөөнх бий болсон зэрэг эрүүл саруул уур амьсгалтай болсон байна. Энэ нь эерэгээрээ МАН нийгмийн захиалгад нийцсэн хөгжлийнхөө шатанд орж, улам хүчтэй болж байна уу гэж бодож байна. Гэхдээ эрх зүйн тогтолцооны шийдвэрүүдээ буруу гаргаад байвал эргээд хурдан буруу зам руу орох байх.
Бүлгийн дарга С.Эрдэнэтэйгээ хэр ойлголцож ажилладаг вэ?
Бид цөөхүүлээ учир санал зөрөлдөөд байх асуудал гардаггүй. Бидний хувьд эрх баригчдыг дураар нь аашлуулахгүй байх, мөрийн хөтөлбөр амлалтыг нь сануулах, буруу зүйл хийж байвал түүнийг нь сануулах, аль болох олон нийтийн анхаарлыг татах гэх мэтээр ажилладаг. Үүн дээр санал нэгдээд ойлголцоод явдаг.

МАН-ын бүлэг ирээдүйгээ бодоосой
МАН-ын бүлэг ирээдүйгээ бодоосой
Та Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “Хэн нэгнийгээ хардах, явуулга хийж хилсээр гүтгэх, хэрэгт унагахыг санаархах гээд зүсэн бүрийн муу үйлдлүүд улстөрийн орчинд хийгдэж байна” гэж дурьдсан байна билээ. Манай улстөрчдийн дунд бүрхэг ярьдаг жишиг бий. Та яг ямар хэргийн талаар дурьдсан бэ?
Миний бодож байгаагаар манай хууль улстөрийн тогтолцоо өөрөө төлөвшөөгүйн нэг илэрхийлэл. Хуулийн байгууллагууд улстөрд орооцолддог. Улстөрийн үйл явцыг хутган үймүүлдэг, хөтөлдөг, нөхцөл шаардлага тавьдаг, өөрсдийн эрх ашгаа бий болгож, эсвэл аль нэг талд нь үйлчилдэг. Тэгээд дандаа түрүүлж улстөрийн мэдэгдэл хийдэг. Хэрэг нь нотлогдоогүй, хуулийн шалгалтын процесс дуусаагүй байхад ялыг нь тулгадаг...
Жишээ нь хэн дээр ийм зүйл тохиолдож байсан бэ?
Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад хэчнээн мэдэгдэл хийж байсан билээ. Яг л Засгийн газрыг унагаах санал хураалтын өмнө хуулийн байгууллагууд гарч ирээд мэдэгдэл хийгээд эхэлдэг. Ийм байж болохгүй л дээ. Улстөр, парламентын эрх тусдаа. Энд шалгадаг юмаа шалгана л биз. Тэгээд дараа нь юу болсон юм бэ гээд бодохоор шалгагдаад шийдэгдээд явсан зүйл байхгүй л байгаа биз дээ?
Та өөрийгөө “би тэмцэгч хүн” гэж хэлсэн байсан. 65-ын эсрэг хэчнээн тэмцээд ч үр дүнд хүрнэ гэж хэлэхэд хэцүү. Ийм үед та “ер нь хуралд суугаад ч хэрэг байна уу даа” гэж бодох үе гарах уу?
Үгүй. Ямар ч тохиолдолд үгээ хэлэх ёстой. Үг гэдэг маш чухал. Төрийн санамжинд орж, хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч байх ёстой. Тийм учир би үгээ хэлнэ. Миний үгийг олонхийн саналаар хүлээн зөвшөөрөхгүй унагадаг ч, зарим тохиолдолд ойлголцоод асуудлаа засаад явах нь ч бий.
Парламентад дөрвөн удаа сонгогдсоны хувьд олон ч Их хурлын даргатай ажиллаж үзсэн байх. М.Энхболд даргад одоогоор ямар үнэлгээ өгөх вэ?
Одоогоор Их хурлын даргын хувьд дүгнэлт өгөхөд эрт байна. Аль болох улстөрийн соёлтой хандахыг эрмэлзэж байна гэж хардаг. Мэдээж заримдаа олонхийнхоо хүч түрсэн шахаа шаардлагад автдаг л байх. Битгий тэгээсэй л гэж хүсч байна. Урт хугацаа үлдсэн. Үндсэн хуулиар бол манай улсын хамгийн чухал албан тушаал. Үүн дээр сорилтыг давж, зөв ажиллах байх гэж бодож байна.
З.Энхболд даргын үед зарим хүнд хэцүү байсан үе байсан л байх?
Хүний хувийн зан чанар төрийн албанд яаж нөлөөлдгийг харуулах үе байсан л даа.
Та туршлагатай парламентчийн хувьд энэ удаагийн олонхид хэлэх зөвлөгөө бий юу. Олонх дунд анх удаа сонгогдсон гишүүн цөөнгүй бий.
Өмнөх хугацаанд туршлагатай, шинэ, хуучин гишүүн гээд ялгаа их байлаа. Одоо бол гишүүн гэлтгүй бүх нийтээрээ мэдээллийн эх сурвалж өндөртэй, түвшин нэг болчихсон. Хуучин бол туршлагаараа олж авдаг мэдээлэл, мэдлэг гэж байсан. Одоо бол гудамжинд явж байгаа хэн ч гишүүн болсон маргаашнаас нь л ажлаа хийгээд явна. Өөрийнхөө мэдээллийн түвшинд засгийн газарт хяналтаа тавиад, үүргээ гүйцэтгээд явна. Түрүүнд нь бол “би шинэ гишүүн юм чинь дуугүй байх ёстой, сонсох, туршлага хуримтлуулах ёстой” гэж хугацаа их алддаг байсан. Бүрэн эрх алддаг тохиолдол ч бий. Тийм учир одоо гишүүдийг битгий тэгж хугацаа алдаасай л гэж бодож байна.
Тэгвэл МАН-ын бүлэгт?
МАН-ын бүлэг ирээдүйгээ бодоосой.

Гурван жилийн дараа сонгууль болно шүү?
Түүний дараах ч үр дүн. Өмнө нь тэгж хүчирхийлдэг байсны л үр дүн шүү дээ. Бүлэггүй болгоод л... Өмнө нь манай намыг бүлэггүй болгож байсан. Намын зөвлөлтэй, төрийн санхүүжилтгүй. Хууль гаргаад л сөрөг хүчнээ хүндэтгээд, төсвийг нь өгчих байхад МАН тийм хуншгүй загнасан байхгүй юу. Гучаад гишүүнтэй, бие даагчдаа оруулвал бид сонгуульд ялчихсан байсан шүү /Сурв: МАХН /хуучин нэрээр/-аас 45, АН-аас 28, Иргэний эвслээс 1, Иргэний зориг намаас 1, бие даагч 1 нэр дэвшигч УИХ-д сонгогдож байсан/. Тэгэхээр түүний хариу нь дараагийн парламентад “тэгвэл та нар бүлэггүй, байнгын хороогүй бай” гээд очиж байгаа юм. Муухай байгаа биз. Юм гэдэг чинь заавал ингэж буцаж өөрийг нь хохироодог. Тийм учир бодолтой байгаасай. Их хурал бүрээр нэгэндээ өширхсөн, төрийнхөө зарчмыг алдагдуулсан тогтолцоо руу түлхэж унагаад баймааргүй байна.
Тэгвэл эцэс төгсгөлгүй зүйл болох нь ээ?
Цохиод л байвал цохиод л байна. Тэгэхээр хэн нэг нь, ялангуяа ийм бяртай байх үедээ алхам хийх ёстой. Ингэвэл улс төрийн соёл. Үүнийг бүр хуульчилж болно.
Жишээлбэл мартын наймнаар гурван эмэгтэй талбай дээр эсэргүүцлээ илэрхийлсний төлөө шүүхээр асуудал нь шийдэгдлээ. Энэ таны яриад байгаа ардчиллын үнэт зүйл алдагдаж буйн нэг илэрхийлэл мөн үү?
Энэ эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө бол би тэмцэнэ. Шүүх өөрөө эргэлзээтэй тогтолцоог дэмжиж, Үндсэн хуулинд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь яагаад шийтгэж байгаа юм. Ардчиллын хамгийн том амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх. Энэ байгаа цагт бид хэзээ ч ам бардам байж болно. Гэтэл түүнийг шийтгэнэ гэдэг Ардчиллын үндсийн үндэс рүүгээ дайрч байгаа хэрэг. Дээр нь дотоодын цэргийг бий болголоо. Зуун мянган ард түмэн жагсвал ерэн онд буудаагүй байж, одоо буудах нь ээ. Манай Үндсэн хуулийн тогтолцоо бол ямар нэгэн эргэлзээгүйгээр зуун мянган хүн жагсвал Их хурал нь, Засгийн газартайгаа огцордог ард түмэн эрх мэдлээ авдаг тийм тогтолцоо юм шүү. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд ямар нэгэн шийтгэл, дарамт шахалт очиж болохгүй. Үүнийг л дахин дахин анхаарах ёстой юм. Би ерэн онд үүний төлөө л тэмцсэн, одоо ч тэмцэх л болно.
Парламентын шинэ гишүүд эвгүй байдлаар зурагчны дуранд өртсөнийхөө хариуд тэднийг чуулганы үйл ажиллагааг сурвалжлах эрхийг нь хаах гэх мэтээр хариугаа авахаар оролдсон.
Ардчиллын үнэт зүйлээ алдаж байгаагийн, ардчилал дархлаагүй байгаагийн л нэг илрэл. Хэн дуртай хүн өөрийнхөө эрхшээлд хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг нийцүүлэх гэж оролдоод байна. Эрх мэдэлдээ дулдуйдаж, олонх гэдэгтээ бярдаж байна. Одоо байн байн парламеныг сурвалжилдгийг болиулъя гэж ярих болсон. Ерэн оны ардчиллын тэмцлээс үлдсэн ганц юм. Шийдвэр гаргаж байгаа үйл явцаа хаалттай болгох юм бол тэгээд л дуусаа. Тэгвэл монголын ардчиллыг арчиж хаясан гэдэгтэй л адилхан сонсогдоно. Сошл медиаг дэмжих талаар хуулийн төсөл хүртэл санаачилсан. Сая хуульд сошл медиагаар санал өгдөг эрхийг миний саналаар хуулийн төсөлд тусгасан. Ордны хуйвалдаанаар биш ард түмний хүсэл зоригоор өөрчлөлт гардаг байх энэ л тогтолцоог хэлээд байгаа юм.

Намынхаа албан тушаалыг лангуунаас зарж байгаатай адил

Парламентыг шууд дамжуулахаар шоучин гишүүд шоу хийгээд болохгүй байна гэдгээр зөвтгөөд байгаа юм л даа.
Наадхыг чинь ардчилсан аргаар зохицуулж болдог юм. Бусад улс оронд парламентыг хаалттай болгох талаар хэзээ ч ярихгүй. Харин үг хэлэх хугацааг нь 30 секунд, нэг минут болгочихдог юм. Тэгвэл хүн гол санаагаа л ярина. Шоу хийх боломжгүй. Дээр нь тодорхой асуудал дээр дандаа намын бүлэг төлөөлж байр сууриа илэрхийлдэг. Хэлэлцүүлгийн үед бодитой саналаа ярина. Тэгээд шоу хиймээр байвал гараад хэвлэлийн хурал хийх цаг нь хязгааргүй байгаа. Дуртай твиттер, фэйсбүүктээ байр сууриа илэрхийлнэ.
Та ардчиллын үнэт зүйлсээ хамгаалах гэдэг санаачилгыг бий болгож байсан. Энэ юу болсон бэ. Танай намыг засаг барьж байх үед эхэлсэн санагдана?
Хоёр, гурван жилийн өмнө манай нам фракцад хуваагдаад, өөрийнхөө засгийг унагаасан. Тэгээд бид Ардчилсан нам өөрөө үнэт зүйлээ мөрдөж байж ардчиллаа хамгаалах юм байна гэж бодсон. Үнэт зүйлгүй учраас л өөр намтай нэгдэж өөрийнхөө засгийг унагааж байгаа биз дээ. Энэ ёс суртахуун мөн үү. Энэ бол аймшиг биз дээ. Үүнийг цаашдаа гаргахгүй, үнэт зүйлээ эхэнд тавьсан намын төлөө санаачилгыг гаргасан. Энэ санаачлага хүчтэй өрнөж, ажиллаж байгаа.
Танай нам цөөнх болсныхоо бурууг дотроосоо хайж, шинэчлэл хийхээр хүсч тэмүүлж байгаа талаараа удтал ярьлаа. Танай намын шинэ дарга С.Эрдэнэ нам доторх сонгуульт албан тушаалуудын ханшийг саяхан зарласан. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
Үүнд л харамсаад байна. Аливаа намд мөнгөний босго байж болно, байх ёстой. Гэхдээ шалгуур нь ганц мөнгөний босго байж болохгүй. Энэ намын төлөө гавъяатай байх, хамт олныхоо итгэлийг хүлээнэ гэдэг ямар ч мөнгөнөөс илүү. Тэр босго бас байх ёстой. Тэгэхээр “та нэг бол мөнгө олох ёстой, эсвэл та тэдэн мянган намын гишүүнийхээ дэмжсэн бичгийг аваад ир” гэж болно доо. Эсвэл сонгогчид ард түмнээс “танай намын энэ хүнийг би дэмжиж байна” гэдэг дэмжлэг аваад ир гэдэг ч юм уу. Энэ бол улстөрийн намын хувьд том шалгуур байх ёстой. Тэгэхгүй ганц мөнгөний шалгуур тавьчих юм бол лангуун дээр намынхаа албан тушаалыг үнийн жагсаалт гаргаад зарчихаж байгаатай адил. Үүнээс болж нам хохирох магадлалтай. Одоо яахав энэ буруу гэдгийг мэдчихлээ. Дараагийн удаад үүнийг засах байх гэж бодож байна.
Ярилцлага өгсөнд баярлалаа.